Налайхын барилгын материал үйлдвэр технологийн паркийн эхний үйлдвэрийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн боллоо.
Одоогийн байдлаар зургаан үйлдвэр Налайхын барилгын материал үйлдвэр технологийн паркд байршихаар болсон ба эхний үйлдвэрийн барилга байгууламжийн ажил бүрэн дуусаж үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болоод байгаа ба Цахилгааны Техникийн нөхцөл хүлээгдэж байна.
Уг үйлдвэр нь хаягдал ширмийг дахин боловсруулах, хайлуулах үйлдвэр ба хоногт дунджаар 91 тонн хаягдал металл хайлуулж 72.7 тонн ширэм бэлтгэн гаргах хүчин чадалтай. Үйлдвэрийн үйл ажиллагаа эхэлснээр 100 шинэ ажлын байр бий болох ба эдгээрийн 80 хувийг Налайх дүүргээс хангахаар төлөвлөөд байгаа аж.