БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа ерөнхий консулын газрын ерөнхий дэд консул Жан Ийши Дундговь аймагт албан айлчлал хийсэн байна.
Албан уулзалтын үеэр тус аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ цаашид үйлдвэрлэл, уул уурхай, аялал жуулчлалын чиглэлээр боломжит бүх талаар хамтран ажиллах санал гаргажээ. Түүнчлэн Засаг даргын тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэн цаашид төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, чадавхжуулах сургалтад хамруулах талаар хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллах саналыг хэлсэн байна.
Мөн Дундговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурлагаараа тэргүүлэгч болон сурах хүсэл эрмэлзэлтэй 36 сурагчид нийт 50 мянган юанийн мөнгөн тусламж үзүүлжээ.
Б.Лхам