Чингэлтэй дүүргийн зургадугаар хороонд орших 74 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслол боллоо. Арга хэмжээнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон албаны төлөөлөл, эцэг, эх, хүүхдүүдийн төлөөлөл оролцлоо.
Тус өргөтгөлийн барилга 2019 онд ашиглалтад орохоор төлөвлөгдсөн бөгөөд 150 хүүхдэд сургалтын үйл ажиллагаа явуулах хүчин чадалтай юм.
Л.Сайнаа