Дорноговь аймгийн Сайншанд сумын Ууган сургууль болох Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуульд 1984-1992 онд Ха.Оюунчимэг, Ч.Нямдорж багшийн ангид суралцаж төгссөн 8б ангийн төгсөлтийн 26 жилийн ойн уулзалт есдүгээр сарын 21-ний өдөр болжээ.
Тэд 26 жилийн ойн уулзалтаараа Ч.Нямдорж багшийнхаа гэгээн дурсгалд зориулан бүтээлч ажил хийхээр зорьж ширээний теннисний ширээ, цохиур иж бүрдэл, воллейболын тор бөмбөг, сагсан бөмбөг зэрэг биеийн тамирын хичээлийн хэрэглэл төрөлх сургуульдаа хандивлаж, биеийн тамирын багш нарт гардуулан өгсөн байна.
Л.Сайнаа