Дорноговь аймгийн Ерөнхий боловсролын салбарт ажилладаг төрийн болон ТББ-ын мэргэжилтнүүдэд зориулсан сургалт болж өнгөрлөө.
Сургалтад оролцогсод "Жендэрийн тэгш байдлыг бий болгоход багш, сурган хүмүүжүүлэгчдийн оролцоо тун чухал гэдгийг ойлгож авлаа", "Энэ сургалтыг зөвхөн багш нар, боловсролынхон бус эцэг эхчүүд, шийдвэр гаргах түвшний удирдлагуудад орох ёстой юм байна", "Байгууллага дээрээ очоод мэдээлэл хийх бэлэн гарын авлагатай болж авлаа", "Жендэрийн тухай мэдээллийг мэдрэмжтэйгээр түгээх арга барил олж авлаа" гэх зэргээр сургалтын ач холбогдлыг онцолж байв.
Тус сургалт нь боловсролын салбарын жендэрийн тулгамдсан асуудлыг хөндөж, жендэрийн тэгш байдлын тухай мэдлэг, мэдээллийг түгээхэд шаардагдах чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн.
Сургалт нь Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Салбар, орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа” техник туслалцааны төслийн олон нийтийн ойлголт хандлагыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Зөв ойлголт” компанит аяны хүрээнд хэрэгжиж буй юм.