Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

 “Дэлхийн сурагчийн сүүний өдөр”-ийг Монгол анх удаа Дархан хотод тэмдэглэлээ

2018-9-27
0
ЖИРГЭХ

 

Анх 2000 онд НҮБ-ын ХХААБ-ын санаачилгаар тэмдэглэж эхэлсэн Дэлхийн сурагчийн сүүний өдрийн арга хэмжээнд оролцох улс орнуудын тоо жилээс жилд нэмэгдэж, өөр өөрсдийн уриан дор тэмдэглэдэг уламжлал хэдий нь тогтсон билээ.

Монгол улс энэ жилээс эхлэн анх удаагаа НҮБ-ын ХХААБ-ын санаачилгаар Монгол улсын Засгийн газар, Хүнс, Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, SECIM нэмүү өртгийн сүлжээ төсөл болон сурагч багачуудтайгаа хамтран ес дүгээр сарын 26-ны өдөр “Бид өдөр бүр сүү уумаар байна” уриан дор Дархан-50 цогцолборт зохион байгууллаа.

 

Тус арга хэмжээнд Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, НҮБ-ын ХХААБ-ын шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, ХХААГ-ын дарга О.Чимэдцэрэн, SECIM Нэмүү өртгийн сүлжээ төслийн үндэсний зохицуулагч Г.Ганхөлөг нар оролцож хөтөлбөрийн дагуу Од цогцолбор сургуулийн үдийн цайндаа сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж буй ангиар зочилж, үдийн цайнд бүтээгдэхүүн нийлүүлж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ, нийлүүлэлтийн талаар санал солилцож, “Бид өдөр бүр сүү уумаар байна” сэдэвт гар зургийн уралдааны бүтээлийн үзэсгэлэнг үзэж сонирхов.

Дархан-50 цогцолборт “Дэлхийн сурагчийн сүүний өдөр”-ийн нээлт болж Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, НҮБ-ын ХХААБ-ын шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал нар нээж үг хэллээ. Арга хэмжээний үеэр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дөрвөн иргэн, аж ахуй нэгж оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд сурталчилж, Хүнс, хөдөө аж ахуйн газар сүү, сүүн бүтээгдэхүүнд хийгдэх чанар, эрүүл ахуй шинжилгээнд ашиглаж буй багаж, тоног төхөөрөмжүүдээ танилцуулж, Нийгмийн эрүүл мэндийн төвөөс сүүний эрүүл мэндийн ач холбогдлын талаар оролцогч хүүхэд, багачууд, эцэг, эхчүүдэд танилцуулж, гарын авлага олгов. Од цогцолбор сургуулийн тав дугаар ангийн найман бүлгийн 250 гаруй сурагч, ес дүгээр сургуулийн дөрөв дүгээр ангийн гурван бүлгийн 100 гаруй сурагчид болон захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын төлөөлөл, эцэг эхчүүд тус арга хэмжээнд оролцлоо. Мөн энэ үеэр Залуучууд театрын уран бүтээлчид, Авьяаслаг Монголчууд шоу тэмцээний ялагч “Эгшиглэнт чимээ” болон сурагчдын хамтлаг оролцож уран бүтээлээ толилуулж, “Бид өдөр бүр сүү уумаар байна” сэдэвт гар зургийн уралдааны бүтээлүүдийн үзэсгэлэнг танилцууллаа.

Гар зургийн уралдаанд 600 гаруй бүтээл ирснээс, Нэгдүгээр байранд Од цогцолбор сургуулийн 15 ангийн сурагч Ц.Анударь, хоёрдугаар байранд 16-р сургуулийн 5Д ангийн сурагч О.Алтанзул,гуравдугаар байранд дөрөв дүгээр сургуулийн 3Г ангийн сурагч Ш.Өлзийсүрэн, 15 дугаар сургуулийн 2А ангийн сурагч У.Номуун-Эрдэнэ, Од цогцолбор сургуулийн 410 ангийн сурагч Г.Номин-Эрдэнэ нарийн бүтээлүүд тус тус шалгарсан байна.

Монгол улс 2005 онд Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилгаар ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг эхлүүлснээс хойш өнөөдрийг хүртэл 13 дахь жилдээ хэрэгжүүлж байна. “Үдийн цай” хөтөлбөрийн орцонд сүү, сүүн бүтээгдэхүүн болон гурилан бүтээгдэхүүнийг оруулж байх тухай Боловсрол Соёл Шинжлэх Ухааны болон Эрүүл Мэндийн сайдын хамтарсан тушаал 2006 онд батлагдан гарч, түүний дагуу ерөнхий боловсролын сургуулиудын 1-ээс 5 дугаар ангийн 150 гаран мянган сурагчдад нийлүүлэгдэж байна.

 

 

Дэлхийн сурагчийн сүүний өдрийн арга хэмжээ нь дэлхий даяар өсвөр үеийнхний хоол тэжээлд сүү, сүүн бүтээгдэхүүний эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх, сүү, сүүн бүтээгдэхүүний ач тусыг сурталчлах, сүүний үйлдвэрлэл, хэрэглээнд илүү их анхаарал хандуулахад чиглэгдэж байдаг.

Улс орны дэд бүтэц, хүн амын худалдан авах чадвар, үйлдвэрлэлийн төвшний боломжоос шалтгаалж өсвөр үеийнхний хоол тэжээлд сүү, сүүн бүтээгдэхүүний эзлэх хувь хэмжээ төдийлөн өндөр биш байгаа энэ үед, энэхүү арга хэмжээгээр дамжуулан сурагчдад тэдний нас, бие бялдрын онцлог, хэрэгцээнд тохирсон чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан үдийн цайгаар үйлчлэх, хүүхдүүдийн дунд сүү, сүүн бүтээгдэхүүний ач тусыг сурталчлах, хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэсэн өөрсдийн хийж чадах ажлыг өнөөдрөөс эхлэн идэвхжүүлэх нь бидний болон Монголчуудын нэн тулгамдсан асуудлуудын нэг юм.

Р.Хишигээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Ариунбуян: Үлгэрлэн дагуулсан үйлс бүхэн тань дэлгэрч, үеийн үед суу алдар тань дуурсаж явах болтугай
Х.Нямбаатар: Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Өчигдөр 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК