“Төвийн бүсийн түншлэл-2018” үзэсгэлэн худалдаа явагдаж байна. Дархан хот байгуулагдсаны 57 жилийн ойг угтан Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллагуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээг сурталчлах, худалдааны түншлэл тогтоох, зах зээл олох өргөн боломжийг бүрдүүлэх, үйлдвэрлэгч, үйлчилгээний байгууллагууд, хэрэглэгч тэдгээрийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, итгэлийг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулж байна.
Энэ хүрээнд нийт долоон аймгийн 60 гаруй иргэн, аж ахуй нэгж байгууллага 100 гаруй нэр төрлөөр оролцож байгаа аж. Үзэсгэлэн худалдаа маргааш дуусна.
Б.Лхам