Дархан хот байгуулагдсаны 57-н жилийн ойг угтан Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллагуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээг сурталчлах, худалдааны түншлэл тогтоох, зах зээл олох өргөн боломжийг бүрдүүлэх, үйлдвэрлэгч, үйлчилгээний байгууллагууд, хэрэглэгч тэдгээрийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, итгэлийг бэхжүүлэх зорилготой “Төвийн бүсийн түншлэл- 2018” үзэсгэлэн худалдааг өнөөдөр тус аймгийн Залуучууд театрт нээлтээ хийлээ.
Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд болон холбогдох зохион байгуулагч, иргэд оролцлоо. Нийт долоон аймгийн 60 гаруй иргэн, аж ахуй нэгж байгууллага 100 гаруй нэр төрлөөр оролцож байна. Гурван өдөр үргэлжлэх уг үзэсгэлэн худалдаа бүтэн сайн буюу есдүгээр сарын 30-ний өдөр хаалтын арга хэмжээгээ хийх ажээ.