АШУҮИС-ийн Дорноговь салбар сургуулиас тус аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Сувилахуйн тусламж үйлчилгээний чанарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний олон улсын хурал” өнөөдөр зохион байгуулж байна. Хуралд АНУ, БНХАУ-ын ӨМӨЗО, Япон улсын төлөөлөл, Эрүүл мэндийн хөгжлийн төв, АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль, Сувилахуйн амьдрал төв, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар болон Говьсүмбэр аймгуудын нийт 20 гаруй эрүүл мэндийн байгууллагын 120 гаруй сувилагч, мэргэжилтнүүд хамрагдаж байна. Эрдэм шинжилгээний олон улсын хурлаар сувилагч, тусгай мэргэжилтний төгсөлтийн дараахи сургалтын өнөөгийн байдал цаашдын чиг хандлага, сувилахуйн боловсролд сувилагчийн оролцоо, үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн боловсрол олгоход сувилагчдын гүйцэтгэх үүрэг, оролцоо, хөдөө орон нутагт ажиллаж буй сувилагч нарын нийгмийн асуудлын талаар хэлэлцэх юм.