Дорноговь аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Улаан Загалмайн хороо, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамтран ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад аюулгүй амьдрах арга ухааны мэдлэг эзэмшүүлэн, гамшигт нэрвэгдэгсдийг аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, тэсвэр хатуужилтай, хүнлэг энэрэнгүй хүмүүжил олгох зорилгоор “Өсвөрийн аврагч-2018” тэмцээнийг есдүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Тэмцээнд есөн сумын 12 багийн 84 сурагч хамрагдсанаас тэргүүн байрт Айраг сумын ЕБ-ын 12 сургуулийн “Аврах” баг тэргүүлж, бүсийн тэмцээнд орох эрхтэй боллоо. Дэд байрт Иххэт сумын ЕБ-ын сургуулийн баг, гутгаар байрт Замын-Үүд сумын ЕБ-ын гурав дугаар сургуулийн Баг тамирчид шалгарлаа.