Төв аймгийн Заамар сумын эрүүл мэндийн төвийн 21 сая 682 мянга 400 төгрөгийн эд хөрөнгийг акталж устгалд оруулжээ. Төв аймгийн Заамар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны долдугаар сарын 01-ны өдрийн 21 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн төвийн үндсэн хөрөнгийн данс бүртгэлд байдаг чанарын шаардлага хангахгүй, эдэлгээний хугацаа дууссан, цаашид ашиглах боломжгүй автомашин, тоног төхөөрөмж зэрэг 16 төрлийн 18 сая 392 мянга 799.50 төгрөгийн эд зүйл, мөн тавилга, эд хогшил зэрэг 21 төрлийн 3 сая 289 мянга 646,34 төгрөгийн хөрөнгийг акталж, устган хөрөнгийн данснаас хасч, холбогдох хууль тогтоомжийн дагуу сумын устгалын комисс устгалд оруулсан байна.