Монгол улсын ерөнхий сайдын санаачлагаар зохион байгуулагдсан "Иргэний спортын наадам"-д Мөрөн сумын баг тамирчид нийлбэр дүнгээр тэргүүлж цом 900 мянган төгрөгөөр шагнуулсан билээ.
Мөрөн сумаа төлөөлөн оролцсон баг тамирчид тэмцээний шагналын сангийн мөнгөөрөө тусламж дэмжлэг хэрэгтэй Мөрөн сумын 15 өрхийн 76 иргэнд 150 шуудай түлээ, хүүхдүүдэд нь хичээлийн хэрэгсэл бэлэглэлээ.
Р.Хишигээ