Өмнөговь аймгийн төв Даланзадгад сум дахь "Шинэ говь" худалдааны төвийг "Бүтээн байгуулалтын жил"-ийн хүрээнд бүрэн засварлаж, төрийн болон банк санхүүгийн 21 байгууллагыг нэг дор төвлөрүүлэн иргэд олон нийтэд үйлчлэх "ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ"-ийн үйл ажиллагааг өнөөдрөөс албан ёсоор эхлүүллээ.
Татварын хэлтэс
Авто тээврийн төв
Нийгмийн даатгалын хэлтэс
Улсын бүртгэлийн хэлтэс
Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар
Мэргэжлийн хяналтын газар
Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар
Улсын өмгөөлөгч
Байгаль орчин аялал жуулчлалын газар
Гүний ус ХХК
Төрийн үйлчилгээний алба
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК
Дулаан хангамжийн газар
Даланзадгад ДЦС
Хур систем
Голомт банк
Юнител, Юнивишн, ДДИШ
Миг даатгал
Хөдөлмөрийн бирж
Брокер диллерийн компани
Төрийн банк, Хасбанк, Голомт банкны АТМ иргэд та бүхэнд үйлчилж байна. Мөн 2 давхарт худалдаа үйлчилгээ явагдаж байна.