Байгаль цаг уурын аюултай үзэгдлээс шалтгаалан дараах орон нутгийн замыг хаажээ.
Тодруулбал, Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгуудын чиглэлийн авто замд хүчтэй цасан болон шороон шуургатай байгаа юм байна.
Тиймээс орон нутгийн болон улсын чанартай хөдөлгөөний түр хугацаагаар хаажээ.
Харин Улаанбаатар-Өндөрхаан, Өндөрхаан- Чойбалсан-Баруун урт чиглэлийн авто замуудын дагуу тэнгэр үүлэрхэг бага зэргийн салхитай зам даваа саадгүй байна. Мөн Говь-Алтай аймгийн бүх чиглэлийн замд шороон шуургатай байна. Зам даваа саадгүй байна.
Төв болон зүүн, говийн аймгуудын нутгаар цаг агаар тогтуун үүлэрхэг бага зэргийн салхитай зам даваа саадгүй, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саадгүй үргэлжилж байна.
Б.Лхам