Хэнтий аймгийн Хэрлэн сумын Цогт-Өндөр багийн "Чингисийн хаалга" гэдэг газар шатах, тослох материал тээвэрлэж явсан автомашин энэ сарын 13 буюу өчигдөр осолджээ.
Осолдсон автомашин нь "Ихэр наран" компанийн мэдлийнх бөгөөд жолооч Т нь 23 тонн шатах, тослох материал тээвэрлэж явснаас зургаан тонн нь асгарсан хэмээжээ.
Ослын газарт тус аймгийн Онцгой байдлын албаны 13 алба хаагч гурван ажилласан байна.