Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд 10.00 цагаас боллоо.
Шүүхээс шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон тул яллагдагч Б.Махбалдад холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг ирэх сарын сарын 18-ны 10.00 цаг хүртэл хойшлууллаа. Хэргийг нэхэн сануулбал, шүүгчдэгч Б.Махбал нь өнгөрсөн оны наймдугаар сарын 9-ний орой тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-г зодож, амийг нь бүрэлгэсэн юм. Уг хэрэгт нийслэлийн Прокурорын газраас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Эрүүгийн тухай хуулийн 10.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм.
Хуулийн энэ заалт нь хүнийг алсан бол 8-15 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэдэг юм байна.
Г.Нацаг