Бага насны хүүхдүүдийг хууран мэхлэх замаар гэрт нь орж, айлган сүрдүүлэн эд зүйлийг нь хулгайлдаг “Ш” гэгч этгээдийг баривчилжээ. Тэрбээр 30 гаруй удаагийн гэмт хэрэг үйдсэнээ мэдүүлсэн байна.
Түүнийг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа бөгөөд эд зүйл хулгайлж байгаад баригдсан тохиолдолд хүүхдүүдийг зодох, дарамтлах гэх зэргээр айлгаж эд зүйлийг авч явдаг байжээ.
“Ш” нь урьд өмнө нь хулгайлах төрлийн гэмт хэрэг үйлдсэний улмаас хоёр удаа ял шийтгэл эдэлж байсан аж.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)