Дорноговь аймгийн Сайхандулаан сумын иргэн Н-ний гэрт хоёрдугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө хулгай орж эд зүйл алдагдсан гэх хэрэгт тус цагдаагийн газрын алба хаагч нар шуурхай ажиллаж Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн харьяа Б, Сонгинохайрхан дүүргийн харьяа Б, Н, Дундговь аймгийн харьяат А нар нь хохирогчийн гэрийн хаалгыг тасдагч багаж ашиглан эвдэж, автомашинтай бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож холбогдох шалгалтыг хийж байна.
Уг этгээдүүд нь Улаанбаатар хотод гэмт хэрэг үйлдэн эрэн сурвалжлагдаж байсан байна.
Б.Жаргал