Хамтран амьдрагчаа хөнөөсөн этгээдийг бүх насаар нь хорих ял оноожээ.
Тодруулбал, Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр I багийн нутаг “Нуурын завсар” гэх газарт өнгөрсөн оны тавдугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө иргэн Н-ийг хөнөөж, цогцсыг ойролцоох жалганд шатаасан хэрэг гарсан. Харин уг хэргийг хохирогчийн хамтран амьдрагч үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байна.
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, шүүгдэгч С.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагчийн толгой, цээжин тус газарт нь цохин хөнөөсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож бүх насаар нь хорих ял оноожээ.