АТГ-аас 2018 оны аравдугаар сарын 4-нд нийслэлийн Нэгдүгээр сургуулийн Г.Бум-Эрдэнийг баривчилсан билээ. Тэрбээр нэгдүгээр ангид хүүхэд элсүүлэх, дунд ангиас сурагч шилжүүлэн авахдаа хахууль авдаг байсан нь илэрсэн юм. Г.Бум-Эрдэнэтэй хамт М.Бат-Эрдэнэ, Ч.Мөнхбат, А.Уянга, А.Баянмөнх, О.Оюунтунгалаг нарыг хахуулийн хэргээр гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн 22.4.4, 22.5.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн юм.
Тэгвэл Г.Бум-Эрдэнэ нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 09.30 цагаас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхээр товлогдсон. Гэвч шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хурал давхардсан тул шүүх хурлыг энэ сарын 26-ны өдрийн 10.30 цаг хүртэл хойшилсон байна.