Ерөө голын гольдролд хууль бусаар алт олборлож байна гэсэн мэдээллийн мөрөөр Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Тагнуулын газартай хамтран энэ сарын 05-ны өдөр шалгалт явуулсан байна.
Шалгалтаар Ерөө сумын гуравдугаар багийн нутаг, Бугант тосгоны нутагт Улаан хясаа гэдэг газарт нэр бүхий иргэд Ерөө голын гольдрол дотор мөс цөмлөн хууль бусаар алт олборлолт явуулж байсан зөрчлийг илрүүлсэн байна.
Дээрх хууль бус ажиллагаанд хавтаст хэрэг нээн шалгаж эхэлжээ.
Сэтгэгдэл (4)