Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр зээл авсан байж болзошгүй талаар төрийн өндөр, дээд албан тушаал хашдаг 60 орчим албан хаагчдын шалгаж байгаа талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, эрхэлсэн комиссар Ч.Жаргалбаатар мэдэгдлээ.
Үүнээс тав нь УИХ-ын гишүүн бөгөөд тэднийг яллагдагчаар татсан гэдгийг хэлж байна. Тодруулбал, энэ сарын 5-ны өдөр УИХ-ын гишүүн Б.Батзориг, Д.Дамба-Очир, Л.Энхболд, Г.Солтан, Б.Ундармаа нарын таван гишүүнийг яллагдагчаар татсан юм. Уг хэрэгт болон дээрх албан хаагчдад холбогдох асуудалд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа гэв.
Түүнчлэн ЖДҮ эрхлэгч нэрийн дор томоохон аж ахуйн нэгжүүд албан татвараас чөлөөлөгдсөн нөхцөл байдал тогтоогджээ.
Б.Лхам