АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, тодорхой төрлийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэж авлига авсан асуудал шалгагдаж байгааг АТГ-аас өнөөдөр мэдэгдэлдээ дурдлаа.
АТГ-аас дээрх хэрэгтэй холбогдуулан найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөх хүсэлтийг нийслэлийн Прокурорын газарт хүргүүлжээ. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар гэмт хэрэг үйлдэх явцад нотлох баримттайгаар барьснаас бусад нөхцөлд шүүгчийн бүрэн эрхэд халдах, түүнийг баривчлах, мөрдөн шалгах ажиллагаа явуулах хориотой байдаг. Тиймээс дээрх шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөх хүсэлтийг нийслэлийн Прокурорын газарт удаа дараа гаргасан байна.
Мөн хөрөнгө орлогоо мэдүүлээгүй нийт 19 шүүгчийн асуудал АТГ-д хянагдсан байна. Үүнээс найман шүүгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгах шаардлагатай гэж үзжээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (3)