Өнгөрөгч 2017 оны долдугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд эл этгээд ах, дүү хоёрын бие дээр бензин асгаж галдан шатаасан аймшигт хэрэг гарсан билээ. Уг хэргийг үйлдсэн Г.Бат-Эрдэнэд энэ сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 20 жилийн ял оноожээ. Шүүхээс дээрх оноосон ялыг хаалттай хорих анги буюу гянданд эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Хохирогчид эгч дүүсийн хүүхдүүд бөгөөд дүү нь 65 хувь түлэгдсэний улмаас ГССҮТ-д нийтдээ найман хоног эмчилгээ хийлгэж байгаад нас барсан байдаг. Харин ах нь биедээ 40 хувийн түлэгдэл авч эмчилгээ хийлгэж амьд үлдсэн юм.
Тухайн үед хохирогч болох 34, 37 настай залуус Г.Бат-Эрдэнэтэй маргалдсаны дараа таван литрын савтай бензинийг ах, дүүс рүү цацаж галдан шатаасан юм. Дүү нь ахыгаа хамгаалан дээрээс нь дарахад мөн түүний дээрээс бензин асган шалтгаанаар дүү нь амиа алдсан юм.
Сэтгэгдэл (1)