Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Ганзориг: Тоон гарын үсгийг орон даяар нэвтрүүлэх дэд бүтэц, систем нь бэлэн

2019-5-07
0
ЖИРГЭХ

Монголбанкнаас хэрэгжүүлж буй Тоон гарын үсгийн системтэй холбоотойгоор Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төвийн ахлах мэргэжилтэн Г.Ганзоригтой ярилцлаа.


 

-Тоон гарын үсэг гэж юу болох, Монголбанк тоон гарын үсгийн системийг хэзээнээс нэвтрүүлж эхэлсэн бэ гэдэг асуултаар ярилцлагаа эхлэе.

-Тоон гарын үсэг нь цахим орчинд зурагдсан гарын үсэг буюу цахим орчинд баримт бичгийг баталгаажуулах, хуурамчаар үйлдэх, өөрчлөхөөс хамгаалах зорилгоор бий болгосон хэвлэмэл материалд үзгээр зурсан гарын үсэгтэй ижил үүрэг, зорилготой баталгаажуулалтын аргыг хэлдэг. Монгол улсад Цахим гарын үсгийн тухай хууль 2011 онд батлагдаж, цахим орчинд баримт бичгийг баталгаажуулах эрх зүйн орчин бий болсон.

Монголбанкны тухайд Төв банк/Монголбанк/-ны тухай хуулиар “Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих;” чиг үүргийнхээ дагуу банк хоорондын төлбөр тооцоог зохион байгуулдаг.

Энэ хүрээнд Монголбанк 2009 оноос цахим гарын үсгийн технологийг өөрийн банк хоорондын их дүнтэй гүйлгээг боловсруулах систем (RTGS)-д ашиглаж байна. Түүнчлэн 2009 онд батлагдсан “Үндэсний Цахим Гүйлгээний Төвийн дунд хугацааны хөгжлийн стратеги”-д банк дундын цахим гарын үсгийн баталгааны үйлчилгээг нэвтрүүлэхээр тусгасан байдаг. 2015 онд Монгол улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны /АХБ/ хооронд байгуулсан “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн хүрээнд  Монголбанкны Үндэсний Цахим Гүйлгээний Төвийн /ҮЦГТ/ банк санхүүгийн байгууллагуудын цахим гарын үсэг олгогч төв байх, төслийн санхүүжилтийн нэг хэсгийг үүнд зарцуулахаар төлөвлөсөн. Энэ дагуу олон улсын нээлттэй тендер шалгаруулалтыг зохион байгуулж санхүүгийн байгууллагуудад зориулсан тоон гарын үсгийн системийг 2018 онд нэвтрүүлсэн.

АХБ-тай байгуулсан зээлийн гэрээний хүрээнд худалдан авах ажиллагааг тус банкны журмаар гүйцэтгэдэг бөгөөд худалдан авалтын бүх үе шатанд АХБ хяналт тавин ажилладаг.

-Тоон гарын үсгийн системийг нэвтрүүлэхэд Монголбанк яагаад оролцох болсон  талаар та сая дурдлаа. Тэгвэл өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд тоон гарын үсгийн хэрэглээ ямар түвшинд байгаа вэ? Цаашид хэрэглээг нь хэрхэн нэмэгдүүлэх вэ?

-Улсын хэмжээнд уг хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгжүүд татварын  байгууллагад тайлан балансаа илгээх эсвэл аливаа нэг цахим тендерт оролцохдоо баримт бичгээ хүргүүлэх төдийд л хэрэглэж байна. Гэхдээ энэ нь цаг хугацааны асуудал бөгөөд цаашид тоон гарын үсгийн хэрэглээ нэмэгдэнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна. Азийн бусад орнууд ч гэсэн ийм замыг туулсан байдаг. Тухайлбал, БНСУ-д тоон гарын үсгийг анхлан нэвтрүүлж байхад хэрэглээ нь тун бага байсан, харин тус улсын Төв банкны харьяа байгууллага болох KFTC нь тоон гарын үсгийн гэрчилгээ олгогч болсноор маш хурдан хугацаанд ихэнх иргэд нь тоон гарын үсэгтэй болсон. Одоо тус улсад тоон гарын үсгийн хэрэглээ маш өндөр түвшинд очсон. Илүү тодорхой хэлвэл иргэд, аж ахуйн нэгжүүд бүгд аль нэг санхүүгийн байгууллагын хэрэглэгчид байдаг. Тиймээс санхүүгийн байгууллагаар дамжуулан тоон гарын үсгийн хэрэглээг нэвтрүүлэх нь хамгийн зөв, үр дүнтэй арга гэдэг нь нэгэнт батлагдаад байна. Сүүлийн үед банкны үйлчилгээ тэр дотроо төлбөр тооцооны үйлчилгээ цахим хэлбэрт бүрэн шилжиж байгаа тул мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах нь маш чухал болсон. Нөгөө талаар технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ буюу олон улсын нэршлээр Фентик эрчимтэй хөгжиж буй өнөө үед хэрэглэгчийг таних, гэрээ хэлэлцээрийг баталгаажуулах, мэдээллийн үнэн зөв, найдвартай байдлыг хангах асуудал нь нэн чухал шаардлагатай болсон. Энэ хоёр сонирхолыг нэгтгэж чадах санхүүгийн дундын төв нь Монголбанкны Үндэсний Цахим Гүйлгээний Төв байгаа тул Монголбанк тоон гарын үсгийн системийг нэвтрүүлсэн гэж ойлгож болно. Манай арилжааны банкууд ч идэвхтэй дэмжиж, Төв банк дээр бий болсон системийг ашиглах сонирхолтойгоо илэрхийлсээр байгаа.

-Тоон гарын үсгийн системийг “Цахим гарын үсгийн тухай” хуулиар зохицуулдаг гэж ойлголоо. Тэгвэл Монголбанк тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий компанитай давхар хамтран ажиллах ямар хэрэгцээ, шаардлага байдаг юм бол?

-“Цахим гарын үсгийн тухай хууль”-иар уг үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг  харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага  буюу Засгийн Газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас авдаг. Монголбанкны хувьд тус агентлагаас тусгай зөвшөөрөл олгохыг албан ёсоор хүссэн ч тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж хариу мэдэгдсэний дээр тусгай зөвшөөрөл эзэмшигч 4 компанийн нэрийг дурьдаад, эдний аль нэгтэй хамтарч ажиллахыг зөвлөсөн байдаг. (Албан бичгүүдийн хуулбарыг үзүүлэв.) Иймд бид дээрх компаниуд руу хамтран ажиллах санал хүргүүлсэн. Ингэхдээ техникийн, санхүүгийн, боловсон хүчний гээд тодорхой шаардлагууд тавьсан ч энэ нь тийм ч өндөр шаардлага бас биш юм. Учир нь эдгээр компаниуд тоон гарын үсгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахдаа үүнээс ч өндөр шалгуурыг давж байж зохих болзлыг хангасан гэдэг нь тодорхой юм. Түүнээс сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа шиг ямар нэгэн тендер энд огт зарлаагүй.

Үүнээс гадна “Цахим гарын үсгийн тухай хууль”-иар аливаа байгууллага дотоод хэрэгцээндээ тоон гарын үсэг ашиглахдаа тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй байдаг. Тиймээс Монголбанк өөрийн нэвтрүүлсэн системээ Монголбанк руу хандаж буй санхүүгийн байгууллагуудын холболтонд ашиглан банк хоорондын төлбөр тооцоо, Зээлийн мэдээллийн сан, банкны тайлангийн системүүдэд ашиглах бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн Монголбанкны хүний нөөцийн болон бичиг хэргийн систем зэрэг дотоод системүүдэд ч ашиглах төлөвлөгөөтэй байгаа.

-Таны ярианд сая дурьдагдсанчлан Монголбанкны Ерөнхийлөгч болон Төлбөр тооцооны газрын захирал нэг компанид давуу байдал олгохоор улайрч байна гэсэн мэдээлэл зарим нэг цахим сайтад гарсан байсан. Энэ талаар та тодорхой тайлбар өгөөч?  

-Тийм агуулгатай мэдээлэл гарсан байсан. Дахин хэлхэд, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас ирсэн албан бичиг, зөвлөмжийн дагуу тусгай зөвшөөрөл бүхий 4  компанитай хамтран ажиллах шаардлага бидэнд бий болсон. Хамтран ажиллах компанийг сонгох ажлыг Монголбанкны газар, хэлтсийн ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг зохион байгуулж байгаа. Энд хэн нэгэн дангаараа шийдээд, аль нэг компанид давуу байдал үүсгэх ямар ч боломж байхгүй. Ажлын хэсгийн гишүүний хувьд хэлэхэд, хэн нэгэн ямар нэгэн чиглэл, зааварчлага огт өгөөгүй болохыг энэ дашрамд хариуцлагатайгаар мэдэгдье. Ер нь бол иргэдэд нэн тустай энэ ажил хууль нь батлагдсан ч өнгөрсөн 7 жилийн хугацаанд хангалттай хэмжээнд хэрэгжээгүй тул Монголбанк санаачлага гарган улс орны хэмжээнд хэрэгжих бололцоог бүрдүүлэх гэж зохих ажлыг хийгээд явж байгаа юм. Одоо Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар дэмжвэл бидэнд тоон гарын үсгийн системийг орон даяар нэвтрүүлэх дэд бүтэц, систем нь бэлэн байна.

-Тусгай зөвшөөрөл бүхий 4 компанийн дунд тендер бол зарлаагүй юм байна. Гэхдээ танай хамтран ажиллах саналд тусгагдсан шаардлагууд чинь хэр баргын компанийн давж дийлэхээргүй өндөр босготой байсан юм биш үү? Яг ямар ямар шаардлагууд тусгагдсан талаар тодорхой хэлж болох уу?  

-Монголбанкны зүгээс хамтрагч компаниа сонгохдоо цаашид тогтвортой, урт хугацаанд хамтран ажиллах нөхцлийг харгалзан үзэж, үйл ажиллагаа нь жигдэрсэн, хамгийн багаар нэг жил уг үйл ажиллагааг эрхэлсэн байх, тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь 2 жилээс доошгүй байх гэсэн ерөнхий шаардлага тавьсан. Компанийн санхүү болон боловсон хүчинтэй холбоотой бусад мэдээллүүд бол ямарч тендер, сонгон шалгаруулалтад шаардагддаг ерөнхий нөхцлүүд л байгаа. Дээр хэлсэнчлэн, тоон гарын үсгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахдаа эдгээр компаниуд үүнээс ч өндөр шалгуурыг давсан байх гэж бодож байна.

-Бас нэг зүйл нь хамтран ажиллах санал хүргүүлэхдээ ажлын өдөр дуусахаас ердөө нэг хоногийн өмнө компаниудад хүргүүлсэн гэсэн байсан. Энэ нь ямар учиртай юм бол? Цаг хугацааны хувьд үнэхээр тийм шахуу байсан юм уу?

-Хамтран ажиллах саналыг бид 2019 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр албан бичгээр хүргүүлсэн. Тусгай зөвшөөрөл эзэмшигч 3 компани нь 04 дүгээр сарын 25-ны өдөр албан бичгийг хүлээн авсан тухайгаа и-мэйлээр баталгаажуулсан. Харин үлдсэн нэг компанийн хувьд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас ирүүлсэн албан бичигт тусгай зөвшөөрөл эзэмшигч гэж нэр ирүүлсэн боловч компанийн хаяг, холбоо барих мэдээлэл нь тодорхойгүй байсан. Мөн тус агентлагын албан вэб хуудсан дахь тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалтанд ч “НьюКомпас” ХХК-ийн мэдээлэл байхгүй байсан.  Иймд, тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын хаягийн мэдээллийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас дахин албан ёсоор лавлаж авсан боловч уг компанийн мэдээлэл ирээгүй. Тиймээс бид интернэтээс тус байгууллагын  утасны дугаарыг нь олж, тус компанитай холбогдож хамтран ажиллах албан тоот хүлээн  авахыг хүссэн. Гэвч тус компани өнөөдрийг хүртэл албан бичгийг гардаж аваагүй байгаа бөгөөд имэйлээр илгээсний дагуу хүлээн авсан болохоо баталгаажуулсан.
-Цаашид энэ талаар ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа вэ?

-Хэдийгээр зарим мэдээллийн хэрэгслээр уг асуудалтай холбоотой бодит бус, бүрэн дүүрэн мэдээлэлгүй, сөрөг агуулга бүхий мэдээлэл цацагдаж байгаа ч Монголбанкинд одоогоор албан ёсоор гомдол, санал ирүүлээгүй байна. Энэ талаар бид ажлын хэсэг дээр ярилцан тодорхой шийдвэр гаргах болно.

Ярилцсанд баярлалаа.

 

 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Ариунбуян: Үлгэрлэн дагуулсан үйлс бүхэн тань дэлгэрч, үеийн үед суу алдар тань дуурсаж явах болтугай
Х.Нямбаатар: Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
    41 мин
  • Хүнд хэлбэрийн Эбола вирусын тархалтын улмаас 90 орчим хүн нас бараад байна
    1 цаг 6 мин
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
    1 цаг 18 мин
  • Иран засгийн газар иргэдээ зэвсэгт мөргөлдөөнд бэлтгэж, буу эзэмших сургалт орж байна
    1 цаг 42 мин
  • Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв
    2 цаг 5 мин
  • The Huns дахин шилдгүүдийн эгнээнд: PGL Astana 2026 тэмцээний үр дүн
    2 цаг 18 мин
  • CS2-д аваргын бөгжний уламжлал нэвтэрч The MongolZ анхны эзэд нь боллоо
    2 цаг 33 мин
  • Д.Трамп Иранд анхааруулга өглөө
    2 цаг 51 мин
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
    3 цаг 9 мин
  • "Oklahoma City Thunder" багийн хамгаалагч Шай Гилгеус-Александер хоёр жил дараалан NBA-ийн MVP боллоо
    4 цаг 5 мин
  • Украины арми ОХУ-ын нийслэл Москва хотыг бөмбөгдөв
    4 цаг 35 мин
  • Нигерт явуулсан тусгай ажиллагааны үеэр "Исламын улс" бүлэглэлийн томоохон удирдагч алагджээ
    4 цаг 49 мин
  • Сүүлийн 7 хоногт бүртгэгдсэн 15 түймрээс 12 түймрийг бүрэн унтраалаа
    4 цаг 49 мин
  • Нийслэл 2024-2025 онд нийт 233 км авто замыг шинэчлэв
    4 цаг 58 мин
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
    5 цаг 3 мин
  • Нийслэлийн хэмжээнд 3270 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүллээ
    5 цаг 57 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 147 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
    5 цаг 57 мин
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
    6 цаг 2 мин
  • 2024-2025 онд 16 сургууль, 38 цэцэрлэгийг ашиглалтад оруулав
    6 цаг 29 мин
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
    6 цаг 30 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК