Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Зуудаг” З.Дашдаваа олны анхааралд орсон хэргүүдийг яаж шийдэх гэж байна вэ?

2019-5-13
0
ЖИРГЭХ

ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан З.Дашдаваа АТГ-ын даргаар томилогдоод хоёр долоо хонох гэж байна.

Сүүлийн жилүүдэд анхаарлын төвд байж ирсэн АТГ-ын даргаар гэнэтэхэн томилогдсон энэ “битүү морь”-ийн талаар олон  нийт төдийлэн сайн мэдэхгүй.

З.Дашдаваагийн хувьд 1995-1996 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, 1996-2001 онд БГД-ийн Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч, 2002-2003 онд ЭЦГ-т эрүүгийн төлөөлөгч, 2003-2006 онд Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга, 2006-2008 онд СХД-ийн Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга, 2008-2014 онд ЦЕГ-ын Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга, 2014-2017 онд ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн захирал, 2017 оны гуравдугаар сараас СБД дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга,  2017 оны аравдугаар сараас ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан. Нэг үгээр З.Дашдаваа нь насаараа цагдаагийн байгууллагад тэр дундаа эрүүгийн хэрэг бүртгэлтийн чиглэлээр ажиллаж ирсэн байна.

Нутаг ус нь Хэнтий аймгийнх учраас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дэмжлэгтэй гэж түүнийг харж болно.

Тэрээр нэгэнт албан тушаал нь болоод ажил хэрэг нь хэл ам таталсан АТГ-т очлоо.Тэгэхээр түүнийг ажлаа яаж хийх нь вэ гэдгийг олон нийт ч , улс төрийн хүрээнд ч анхааралтай ажиглаж байна.

Юуны түрүүнд Оюутолгой, Хөгжлийн банк, Бондууд, Өршөөлийн хуулиар “үгүй хийсэн” 33 тэрбум, Стандарт банк, Эрдэнэтийн 49 хувь, ЖДҮХС зэрэгтэй холбоотой хэргийг энэ нөхөр хэрхэн шийдэх вэ гэдгийг нийтээрээ харж байгаа юм.

Гэхдээ З.Дашдаваатай хамт ажиллаж, байсан мэддэг хүрээнийхэн нь “Энэ хүн олны анхаарлын төвд орсон хэргүүдийг эрчимтэй шалгаж шийдвэрлэж чадна. Яагаад гэвэл З.Дашдаваа сүүлийн жилүүдэд АТГ-ын даргаар ажиллаж байсан хүмүүсээс хэрэг бүртгэлтийн чиглэлээр мэргэшсэнээрээ ялгаатай. Энэ нь АТГ-ынхан олны анхааралд орсон хэргүүдийг, ер нь авлигын хэргүүдийг шүүх буцаагаад байхгүйгээр нэгмөр, далайцтай шалгах давуу тал болох юм. Цагдаад ажиллаж байхад нь түүнийг “Зуудаг” гэж хочилддог байсан. Ямар нэг хэрэг шалгахад шүүх, прокуророос буцаах юм уу, хэрэгсэхгүй болж байсан тохиолдол бараг үгүй. Барьж авсан хэрэг, асуудлаа тавьдаггүй, мухарладаг гэсэн үг” гэж ярьцгааж байна. АТГ-ын шинэхэн дарга З.Дашдаваагийн талаар иймэрхүү мэдээлэл байна.

Тэгэхлээр АТГ-ын дарга З.Дашдаваа эдгээр Оюутолгой, Хөгжлийн банк, Бондууд, 33 тэрбум, Стандарт банк, Эрдэнэтийн 49 хувь, ЖДҮХС-гийн хэргүүдийг ойрын үед мухарлаж шалгаж дуусгах бололтой юм. Түүнээс гадна тэрээр ХХАА-н сайд асан Т.Бадамжунайтай холбоотой, түүнээс салбарласан томоохон хэргүүдийг нээж шалгах бололтой.

Тиймээс цаашид цагдаагийнхны хочилдгоор “Зуудаг” З.Дашдаваа дээр дурдсан хэргүүдийг хэрхэн шийдэх вэ гэдэг л олон нийтийн хувьд сонин байна.

Эх сурвалж: Өдрийн сонин Б.Самдан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Ариунбуян: Үлгэрлэн дагуулсан үйлс бүхэн тань дэлгэрч, үеийн үед суу алдар тань дуурсаж явах болтугай
Х.Нямбаатар: Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Zochin (66.181.161.95)
    Dashdavaa hereg burtgelt, murduh ajillagaanii talaar yugaa medehev de, uhseniih ni zuudag ntr. Gants ch hereg murduud shuuhed ugch uzeegui, alba haagchaa shalgadag l ajil hiideg bsan nuhur sh de
    2019 оны 05 сарын 18 | Хариулах
  • zochin (150.129.143.231)
    uuriinhuu tolgoigoor ajillah heregtei bhaa bas bus humuusiin gar hul bitgii baigaasai
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.26.194.206)
    Энэ хүнд зүгээр л амжилт хүс хийж чадах байх
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.189.59)
    Ajla Elbegdorj Enhbold naraas ehluul tom tuliig n barichihaar jijig jaraahainuud n ayndaa oorsdoo omdondoo tabiad guigeed irnee erch huchtei baigaaraa ard tumen ard chin bgaa
    2019 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.189.59)
    Ard tumnee gesen hun baigaasai luibarchdaas eh orniig min salgaj ogooch gej l guiy naad luibachid chin uneheer mongoliig idej duuslaA
    2019 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.187.37)
    Болж дээ ...
    2019 оны 05 сарын 13 | Хариулах
  • зочин (122.201.21.195)
    Ажил хийдэг,ард түмнээ гэсэн сэтгэлтэй хүмүүс л цагдаад байдаг,цагдаа л хуулийн байгууллагын онгорхой цоорхой орон гарсан нүх сүвийг бөглөж байгааг харцгааж байгаа биздээ,амралт чөлөөч гэж байхгүй аль муугаараа дуудуулаж ажлын хүндийг хоёргүй сэтгэлээр амжуулаж үүрч явдаг нь цагдаа гэдгийг 37 жил энд нухлуулсаны хувьд харин ч нэг мэдэх юм байхаа,тэдэнд эд материал гэхээсээ сэтгэл санааны их дэм хэрэгтэй байдаг,энэ нэг намын харьяалал гэсэн зүйл үнэндээ их гай болдогыг дээр дооргүй хаана хаанаа бодолцох хэрэгтэйдээ.
    2019 оны 05 сарын 13 | Хариулах
  • в (59.153.113.72)
    Өмнөх дарга ''хатуу самар'' Энхжаргал байсан одоо ''зуудаг'' Дашдаваа.
    2019 оны 05 сарын 13 | Хариулах
  • Werty (66.181.191.219)
    Hertsgii tsaraitai nohor bna, oligarhuudiig heseg bazah bhaa.
    2019 оны 05 сарын 13 | Хариулах
  • элбэгдоржийг л барь (202.9.45.161)
    зочин
    2019 оны 05 сарын 13 | Хариулах
  • Ялалт (202.126.89.13)
    Ждүсангийн хөрөнгийг үнэгүйдүүлэх, бизнес улстөриынхөн зээл авах эхлэлийг тавьсан бирд бол Бадамжунай мөнөөсөө мөн. Сайн шалгаж идсэн уусан зээл зөвхөн ждүс-н зээлийг төлүүлбэл нэлээ тоо гарна шүү...
    2019 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.160.70)
    хашир няхуур хүн байна. Ийм чамбай нямбай хүн л АТГ байх ёстой Хүний хэлмэгдүүлж болохгүй шүү дээ үнэн мөнөөр нь л шийдэх хэрэгтэй. Танд ажлын амжилт хүсэн ерөөе
    2019 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.21.107.77)
    МАНАНГИЙН ГӨЛӨГНҮҮДИЙГ ХАНДЫГ ХАГА ДАРААРАЙ АМЖИЛТ ХҮСЬЕ...
    2019 оны 05 сарын 13 | Хариулах
  • enhee (202.55.191.194)
    Ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе!
    2019 оны 05 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүүхдийг амьдралд бэлддэг BusinessKids хөтөлбөр Монголд албан ёсоор нээгдлээ
    4 цаг 49 мин
  • Х.Нямбаатар: IV хорооллын мөсөн гулгуурын талбайн газар эзэмшигчтэй хэлцэл хийж, нийтэд зориулсан тохижилт хийнэ
    5 цаг 28 мин
  • Их тойруугийн гудамжнаас Зүүн дөрвөн зам хүртэлх явган хүний замыг засаж, шинэчилж байна
    5 цаг 31 мин
  • Вальтер Отто Франкенбергер: “Муруй” хашлага нь явган хүний гарц орчимд хурд сааруулах зорилготой
    5 цаг 34 мин
  • ЖДҮХДХ: Зөвхөн жижиг, дунд үйлдвэрлэлд зээл олгож байгаа мэт боловч нийгмийн олон асуудлыг шийдэж байдаг гэв
    5 цаг 38 мин
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
    6 цаг 0 мин
  • Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан "1242 Өрнөдийн босгон дээр" түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ
    6 цаг 28 мин
  • “ЦЭДЭНБАЛЫН ХОРОО”
    6 цаг 39 мин
  • Арьс шир, ноос, ноолуурын салбарт дэмжлэг үзүүлэхээр “хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа
    6 цаг 44 мин
  • ХХНББХ: Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдлуулан боловсруулсан хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэв
    6 цаг 46 мин
  • Н.Цэрэнсодном: “Ди Би Эм Лизинг” ХХК-ийн хуримтлагдсан ашиг өнөөдрийн байдлаар 33 тэрбум төгрөг байна
    6 цаг 47 мин
  • "The MongolZ" баг энэ хагас сайнд ОХУ-ын "Мagic" багийн эсрэг тоглоно
    7 цаг 0 мин
  • Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
    8 цаг 6 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
    8 цаг 24 мин
  • “Нарны хороолол” орчим буюу Нарны гүүрний зүүн талд 141 дүгээр сургуулийн өргөтгөл 960 хүүхдийн сургууль барина
    9 цаг 8 мин
  • Гачуурт–Налайх чиглэлийн авто замд гурван байршилд явган хүний гүүрэн гарц барина
    9 цаг 9 мин
  • Алтай хотхонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг энэ жил эхлүүлнэ
    9 цаг 12 мин
  • Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийн бодлогыг бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлнэ
    10 цаг 7 мин
  • Мексикийн амбан захирагч Рубен Роча Мойя хар тамхины хэргээс болж албан тушаалаа өглөө
    10 цаг 25 мин
  • Нарны хорооллоос “Монгол Эм Импекс” тал руу явган хүний гүүрэн гарцыг үргэлжлүүлэн барина
    10 цаг 36 мин
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Душанбе их дуулга: Өнөөдөр зодоглох Монгол 5 жүдоч
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • PGL Astana 2026 тэмцээнд аль баг түрүүлэх вэ? 
  • Английн Хунтайж Уильям, гүнж Кейт нар гэрлэлтийн 15 жилийн ойгоороо гэр бүлийн ховор зургаа дэлгэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан өнөөдөр эхэлнэ
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК