Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс “Баар, зочид буудал, массаж, сауны газар насанд хүрээгүй хүн ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтын дагуу тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Угалз” төвийн дэн буудалд урьдчилан сэргийлэх шалгалт хийжээ.
Шалгалтын явцад 21 насанд хүрээгүй иргэнд үйлчилж байсан зөрчил тус аж ахуйн нэгжид илэрчээ. Мөн "Угалз" төвийн дэн буудлыг түрээслэн ажиллуулдаг иргэн Л-н “Гүнтийн тал" ХХК нь дотоод хяналт шалгалтын журам тогтоож, мөрдүүлж ажиллаагүй үйлдлийг илрүүлсэн байна. Тиймээс Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл (1)