Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Монгол: Монголынхоо баялгийг сорчилж, ухаж төнхөөд  байгаа нөхдүүдийг өмгөөлөх дургүй

2019-5-24
0
ЖИРГЭХ

Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, Хуульчдын холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч  Ц.Монголтой ярилцлаа.


 

-Та сүүлийн үед тогтолцооны өөрчлөлтийн талаар илүү идэвхтэй байр сууриа илэрхийлж байх шиг. Энэ тухай яриагаа эхлэх үү?

-Тиймээ. Тогтолцооны гажуудлыг хэрхэн засаж өөрчлөх талаасаа гэвэл илүү зохимжтой болов уу. Үнэнийг хэлэхэд хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл, шүүх эрх мэдлийн эрх зүйн зохицуулалт муу байгаа юм. Одоо манай улс нэг парламенттай,  Ерөнхийлөгч,  Үндсэн хуулийн Цэц,  Засгийн газар, Шүүх гээд  Төрийн эрх мэдэл нь  тав хуваагдсан стандарт бус “гаж” тогтолцоотой явж ирлээ. Энэ нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн төрийн 3 өндөрлөг бүхий тогтолцоо  биш, таван толгойтой,  хариуцлагагүй систем бий болсон.  Үүний хор уршиг нь  Монгол төр хүчгүйдэх, муу хууль батлах, тэр нь нийгмийн хөгжилд чөдөр тушаа болох, байгалийн баялаг цөлмөгдөх, Монголын шүүх эрх мэдлийн байгууллага улс төрийн хараат болох байдлаар илэрч байгаа юм. 

Үнэндээ бол Улсын Их Хурлын гишүүн нь Засгийн газрын гишүүн  байдаг гаж тогтолцоо  хууль тогтоох, гүйцэтгэх засаглалыг улам бүр ойлгомжгүй болгож ирлээ.  Ийм учраас хувийн ашиг сонирхлоо ард түмнээс дээрд үзсэн гэмт бүлэглэлүүд  бий болж,  шударга бус байдал газар авсан. Хуулийн  байгууллагын удирдлагууд  улстөрчдийн томилгоогоор, тэдний утсан хүүхэлдэй болж явдаг болсноор  хуулийг дээдэлж  хэрэгжүүлэх биш, тэр хүмүүсийнхээ  хандлагыг дагадаг болсон.  Жишээ нь сая хуулинд орсон өөрчлөлтүүдийг би зөв талаас нь харж дэмжиж байгаа. Улс төрийн хараат  хуулийн байгууллагуудыг улс төрийн хараат бус болгох анхны алхам  хийгдлээ.  Одоо  Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж  хуулиа улам боловсронгуй болгох хэрэгтэй. Хоёр танхим  бүхий хяналтын тогтолцоотой, шинэ парламент бүхий Үндсэн хуулийн шинэ тогтолцоогоор явахын бол зөв болно л гэж боддог. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Зөвлөмжөөр хуулийн байгууллагын нөхдүүдэд хариуцлага тооцсон нь харин ч хариуцлагын тогтолцоог бий болгож байгаа хэрэг. Энэ талаас нь харахын бол яах аргагүй зөв шийдвэр болж байгаа юм.

-Та сүүлийн үед ямар компанид өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа гэсэн бэ?

-Эрдэнэтийн балансын бус хаягдал овоолгоос зэс үйлдвэрлэж байгаа “Ачит-Ихт” компани.

-Тус компанийн тухай хир сайн мэдэх вэ?

-Төсвөөс нэг ч төгрөгийн санхүүжилт авалгүй, Хөгжлийн банк, бондны мөнгөнөөс зооглочихолгүй, дотоод, гадаадын банк, хөрөнгө оруулагчаас арилжааны зээл авч, үлдсэн санхүүжилтаа бүтээгдэхүүн худалдаалах гэрээгээр шийдсэн үндэсний компани юм байна лээ.  Миний хувьд  энэ компанийн гэрээт зөвлөхөөр ажилладаг учраас бодит мэдээлэлд илүү ойр байгаа.

-Ашгүй дээ. Тэгвэл таниас нэг зүйл асуучихья. “Ачит-Ихт” ХХК-ийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой гэсэн хардлага байдаг. Энэ үнэн үү? 

-Энэ компанийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой мэтээр харддаг.  Хуульч, өмгөөлөгч мэргэжилтэй хүний хувьд, бас гэрээт зөвлөхийнхөө хувьд сонирхож үзэх боломж гарсан л даа. Үнэнийг хэлэхэд “Ачит-Ихт” компани тэр хүнтэй ямар нэгэн холбогдолгүй юм байна лээ. Үүнийг харин би итгэл үнэмшилтэй, хариуцлагатайгаар хэлж чадна.

-Та үйлчлүүлэгчийнхээ ямар асуудал дээр өмгөөлөл үзүүлж байгаа юм бэ? Эрдэнэт үйлдвэртэй холбоотой маргаан уу?

-Чамайг яагаад тэгж асууж байгааг мэдэхгүй юм. Сүүлийн үед энэ компанид 2011-2012 онд нэг жил гаруй ажиллаж байсан нэг хүн, тусгай сайт хүртэл нээчихээд энэ компанийн нэр төрд халдаж үндэслэлгүй мэдээлэл нийтэлж, үүсгэн байгуулагчийг нь дарамталж гүтгэлэг явуулж байгаа.  Энэ хүнтэй уулзаж ярилцаж асуудлыг эвийн журмаар шийдэх гэж оролдсон боловч бүтэлгүй болсон ба одоо маргаан даамжирч байгаад хүнийхээ хувьд харамсаж байна. Харин Эрдэнэт үйлдвэртэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй.  

Балансаас хасагдсан овоолго  ашигласныхаа төлбөрт Эрдэнэт үйлдвэрт жил бүр  роялти төлдөг юм байна лээ. Улсад одоо хүртэл 136 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Бүх үйл ажиллагаа нь хуулийн дагуу, гэрээ,  ном журмынхаа хүрээнд явагдаж ирсэн байдаг.

-Хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргаан уу?

-“Ачит-Ихт” компанид ажиллаж байгаад ажлаасаа өөрийн хүсэлтээрээ  чөлөөлөгдсөн иргэний нэхэмжлэлтэй маргаан байгаа юм.  Тус компанийн өмнөх гүйцэтгэх захирлын үед  ажиллаж байгаад ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөөд төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-д  ажилд орсон юм байна лээ.  Дараа нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас чөлөөлөгдөж ажилгүй болсон хойноо  хуучин ажиллаж байсан “Ачит-Ихт” ХХК-иасаа үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж улмаар шүүхэд хандсан маргаанд Үндэсний компанийн өмнөөс өмгөөлөл үзүүлж байгаа.

-“Ачит Ихт” компани ашигтай ажиллаж байгаа биз дээ. Нэхэмжилсэн мөнгийг нь өгчихгүй яасан юм бол?

-Өгөх ёсгүй болоод л өгөхгүй байгаа хэрэг л дээ. Бүх юм хуулийн дагуу байх ёстой шүү дээ. Тэгээд ч тус компанийнхан нэг хүний төлөө биш, нийтийн, нийгмийн мөрөөдлийн төлөө зүтгэж, ажиллаж хөдөлмөрлөж байгаа гэсэн итгэл үнэмшилтэй байдаг хамт олон юм билээ. “Ачит-Ихт” компани гидрометаллургийн үйлдвэрийнхээ ТЭЗҮ-ийг Бээжингийн Уул уурхай металлургийн институцээр 2011 онд анх хийлгэсэн байгаа юм.  Мөн 2011 онд “Эм Ки Эс” ХХК-иар зураг төсөл хийлгэх гэрээ байгуулж байсан төдийгүй,  2012 онд ижил төстэй “Эрдмин” ХХК-ийн захирал профессоруудаар ТЭЗҮ-ээ хийлгэж байсан юм байна.  2011 оноос 2014 оныг хүртэл 150 гаруй монгол инженер техникийн ажилчдын  хөдөлмөр, одоо ажиллаж байгаа 220 ажилчны хичээл зүтгэл гээд чамгүй хүний нөөцтэй шүү дээ.

Гэтэл энэ их олон хүний хөдөлмөрөөр бүтсэн “Ачит-Ихт” ХХК-ийн гидрометаллургийн үйлдвэрийг тус үйлдвэрт 2011-2012 оны хооронд жил гаруйхан хугацаанд ажиллаж байсан автын инженер мэргэжилтэй, иргэн С.Цэвэгжав гэгч   “Ямар ч зураг төсөлгүй үйлдвэрийг би зураг төслийг нь гаргаад босгочихсон юм” хэмээн худал мэдээлэл тарааж, элдэв шантаажийг үзүүлсээр ирсэн байдаг. Тэр хүн 2010 оны 12 сараас 2012 оны 5 дугаар сарын 1 хүртэл  үйлдвэрт ерөнхий инженер хийж байгаад  өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ажилд орсон юм байна.

“Ачит Ихт” ХХК-ийн өмнөх гүйцэтгэх захиралтай хуйвалдаж, ТУЗ-ийн зөвшөөрөлгүйгээр 2012 оны 5 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 31 хүртэл төслийн зөвлөх гэсэн тушаалыг гаргуулж, Эрдэнэс Тавантолгой компанид ажиллаж байхдаа Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль, Хөдөлмөрийн хуулийн заалтуудыг зөрчиж  “Ачит-Ихт” ХХК-иас давхар цалин авдаг байж.

Тэгээд 2017 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас гарч  ажилгүй болсоныхоо дараа  дээрх тушаалаа  ашиглаж Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд харъяаллын бусаар хандсан л даа. Тэр хүн нэхэмжлэлдээ 2010-2012 оны хооронд “Ачи-Ихт” ХХК-д Ерөнхий инженер болон Барилгын зөвлөх үйлчилгээ давхар эрхэлж байсан болохыг тогтоож өгөхийг хүссэн байна. Түүний ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд нь бүрэн байхад тэрээр шүүхэд хандсан, шүүх хариуцагч нь байсаар байхад мэдэгдэлгүйгээр иргэний хэрэг үүсгэсэн нь хачирхалтай. Харамсалтай нь механик инженерийн сургууль төгссөн, автын инженер С.Цэвэгжавыг 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл  төслийн зөвлөх буюу барилгын зөвлөх үйлчилгээг давхар эрхэлж байсан гэж Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Үүрийнтуяа  шийдвэрлэсэн.

-Энэ шийдвэр та бүхэнд таалагдаагүй хэрэг үү?

-Шүүхийн шийдвэр хүн бүрт таалагдах албагүй л дээ.  Хамгийн гол нь хэд хэдэн хууль зөрчсөн хууль бус шийдвэр болсон.  Хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байгаа юм. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.  Жишээ нь, Барилгын тухай хуульд заасан барилгын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг этгээд  хэн бэ?  Барилгын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг этгээдэд  зөвлөх үйлчилгээний  эрхийг  хэрхэн олгодог вэ? Барилгын яамнаас баталсан дүрэм журам заавар, барилгын хуулийг хэрэглээгүй. Гол нь, шүүх  “автын механик хүн  барилгын зөвлөх үйлчилгээ үзүүлж болноо” л гэсэн хачирхалтай дүгнэлт хийсэнд л байгаа юм.. Шүүх хүссэнээрээ  л асуудалд хандаж, ямар ч үндэслэлгүйгээр хэн нэгэнд бусдаас мөнгө нэхэмжлэх эрх үүсгэж өгч байгаа хэрэг л дээ.  Хөдөлмөрийн тухай хуулинд Төрийн өмчит байгууллагад ажиллаж байсан этгээд өөр байгууллагад ажил эрхлэхгүй гэсэн хуулийн заалт байдаг.

Харьяаллын бусаар нэхэмжлэгч Орхон аймгийн Сум дундын Иргэний хэргийн шүүхэд  удаа дараа хандаад түүнийг нь шүүх хууль зөрчин хүлээж аваад л байдаг нь анхаарал татаж байна. Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг  “Ачит-Ихт” ХХК-д  төслийн зөвлөх гэсэн тушаалыг 6 сарын хугацаатайгаар хамтарч ажиллаж байсан хүнээрээ  гаргуулаад тэрнийхээ дараа “Эрдэнэс  Таван толгой” ХК-ийн дэд захирлаар очоод ажиллаж байсан хүн тэндээс  энэ 6 сарын хугацаанд давхар төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ямар  ч боломжгүй.   Өөрөөр хэлбэл “алиби” буюу хөдөлмөрийн эрх зүйн харилцаа байхгүй, тухайн хүн ажил хийх ёстой газраа огт байгаагүй, өөр газар, өөр аймгийн алслагдсан нутагт өөр ажил эрхэлж байсан нь тогтоогдсон байхад, шүүгч “барилгын зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан” гэж тогтоосон нь байж боломгүй хадуурал, дур зоргоороо авирласан асуудал. Харамсалтай нь, ийм шүүгчдэд хариуцлага хүлээлгэх тийм хуулийн тогтолцоо боловсронгуй бус байна.

-“Алиби” гэсэн үү? Анх удаагаа л сонсож байна.Түүгээр юу илэрхийлнэ гэж?

-Хилсээр хүн амины гэх мэт хүнд гэмт хэрэгт холбогдоод цаазын ял авах гэж байсан хүн “Алиби” буюу тухайн гэмт хэрэг гарч байх тэр цаг үед өөр газар байсан нь тогтоогдвол түүний эсрэг ямар ч нотолгоо байсан ч гэсэн тухайн хүнийг энэ гэмт хэрэгт огт хамааралгүй гэж үздэг хуулийн зарчим. Өөрөөр хэлбэл Өмнөговь аймагт “Эрдэнэс  Тавантолгой” ХК-д ажиллаж байсан этгээд энэ цаг үед Орхон аймагт ажиллах ямар ч боломжгүй.  Иймээс энэ тохиолдлыг “Алиби” гэж үзэх болно. Энэ бол дэлхий нийтээр бүх улс оронд хүлээн зөвшөөрөгдсөн  пакт.  Тэгвэл, манай  шударга ёсны бурхан эсрэгээр нь, бүр “барилгын зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан нь үнэн” гээд хүчээр тогтоочихож байгаа юм.  Давж заалдах шатны шүүх нь бас энэ шийдвэртэй  зууралдсаар байгаад хэвээр нь үлдээж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй “захиалгатай” гэх хардлагыг төрүүлж байна.   

-Өмгөөлөгч хүнд өөрийн гэсэн итгэл үнэмшил байдаг нь мэдээж. Бас их мэдрэмтгий ч болдог байх. Энэ маргаанаас та юу анзаарав?

-Өмгөөлөгч хүн эмч хүнтэй ижил. Эмч хүн хэнийг ч эмчлэхийн төлөө явдагтай адил өмгөөлөгч бол тийм л үйлчилгээг үзүүлдэг бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн субьект. Хэдийгээр хуулийн талаасаа өмгөөлөл үзүүлэх үүрэгтэй ч,  Монголынхоо баялгийг сорчилж, ухаж төнхөөд  байгаа нөхдүүдээс аль болох татгалзахыг л хичээдэг.   “Ачит-Ихт” ХХК-ийн  мэдээллүүдийг аваад судалж үзэхэд үнэхээр л эерэг итгэл үнэмшил төрж байсан.  Яахав эвлэвэл бүтнэ ховловол гутна гэж үг бий.  Мэдээж илүү дутуу мөнгө өгөх хууль зүйн үндэс байхгүй гэлээ ч, эвийн журмаар асуудлыг шийдвэл яасан юм бэ гэсэн саналыг аль аль талд нь  тавьж уулзуулж  байсан ч харамсалтай  нь эв зүйгээ олж чадаагүй. Адгийн зарга 10 хоног гэгчээр маргаан үүсээд л явж байна. “Ачит-Ихт” компанийн хувьд  үндэсний үйлдвэрлэгч, ямар нэгэн бохир арга хэрэглээгүй, хуулийн хүрээнд балансын бус хаягдал овоолгыг ашиглаж боловсруулах гэрээгээ байгуулж, дотоодын банкнаасаа зээл аваад зээлээ ном ёсоор нь төлсөн баримтууд нь бүгд байж байгаа. Тиймээс би итгэл үнэмшилтэйгээр  өмгөөлж байгаа. Зарим этгээдийн ярьж бичиж байгаа шиг “Манангийн толгойлогч” нартай холбоотой байсан бол би л лав өмгөөлөхгүй байсан.

-Хууль шүүхийн салбарт  гарч буй алдаа завхралыг хараад ахмад өмгөөлөгч хүний хувьд хир эмзэглэж  байна вэ?

-Шүүхээр хүний эрх, компаний эрх хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж шударга бус шийдвэр гаргаж байгаа тэр процессыг “хонгил” гэж нэрлээд байх шиг. Иргэний хэрэг дээр  таньдаг шүүгчээрээ дамжуулан түүнд нөлөөлөөд хэргийг хууль бусаар  шийддэг  байдал ажиглагдаж байгаа бол, захиргааны хэргийн шүүх дээр  ашигт малтмалын лиценцтэй холбоотой ч юмуу,  улс орны язгуур эрх ашгийг зөрчөөд хууль бусаар өгчихсөн лицензүүдтэй холбоотой хэргүүдийг гадныханд ногоон гэрлээр шийдэж өгч байгаа  тохиолдолууд байгаа. Эрүүгийн хэргийн хувьд бүр ч ноцтой жишээ олон байгааг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа шүү дээ.

-Та бас шүүгчээр ажиллаж байсан хүн, шүүгчээсээ татгалзчихаж болоогүй юм уу?

-Би 1991-1994 онд шүүгч хийж байсан. Тэр үед би хэргийн оролцогчдоос ямар нэг үл итгэх байдал ажиглагдмагц би өөрөө татгалзчихдаг байсан. Одоо бол их өөр дүр зураг харагдаад байна. Өөрөө татгалздаг шүүгч их ховор болсон. Гэхдээ тийм  шүүгчид бол цөөн ч гэсэн байна. Энэ таны асуугаад байгаа хэргийн хувьд би шүүгчээс, шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан ч ерөөсөө татгалзлыг хүлээж аваагүй.  Шүүх нэг хэрэг авсан бол ерөөсөө зууралдаад салдаггүй муу жишиг тогтчихсоны нэг амьд жишээ бол энэ. Энэ нь нэг бол ашиг сонирхлын зөрчилтэй, нөгөө бол нэхэмжлэгч этгээдтэй  хувийн харьцаатай байж таарнаа даа. Ер нь тийм биз дээ.  Сонирхолгүй бол шүүгч татгалзах хүсэлтийг хүлээн авах эсхүл өөрөө татгалзаад гарах л байсан шүү дээ. За ингээд Орхон аймгийн Сум дундын шүүхэд итгэх итгэл алдарсан тул нийт шүүгчдээс татгалзахаар компанид санал тавьсан боловч, компанийн удирдлага шүүх бүрэлдэхүүнд найдаж хүсэлт гаргаагүй. Ер нь бол, Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн шүүхэд тодорхой хэмжээний нөлөө ороод  шударга бусаар шийдвэр гаргаад явж байгаа нь бас нэг хонгил байхгүй юу. Нарийн ярих юм бол янз бүрийн хонгилууд байгаад байх шиг.

-Иргэний хэрэг дээр анхаарвал зохих ямар асуудлууд гардаг вэ? Таныг мэдэх ёстой хүний нэг гэж бодоод л асуучихлаа.

-Эрүү, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд завхралын шинжтэй олон арван заалтууд орсноор гэмт этгээдүүд, шударга бус этгээдүүдэд их ч боломж олгож, шударга иргэдийг ихээхэн хохироож байна даа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд л гэхэд зөндөө олон заалт орсон. Жишээ нь,  шинжээч томилуулахаар аль нэг тал хүсэлт гаргалаа гэж бодьё. Шүүгч тэрийг нь хүлээж авахгүй. Тусгай мэргэжил  мэдлэг шаардаад шинжээчийн дүгнэлт гаргаад ирэхээр хэрэг нь зөв шийдэгдэх нотолгоо бий болдог.  Гэтэл шинжээчийг томилохгүй байгаа тэр шүүгчийн шийдвэрт гомдол гаргах эрхийг хуулиар хязгаарласан. Энэ бол хүний эрхийг зөрчиж байгаа наад захын жишээ юм.

Манай хууль шүүхийн байгууллагын гажуудал хуульчиддаа байхаас гадна, хариуцлагын тогтолцоо байхгүй, халж сольдог заалт ч байхгүй, яг л хааныг бүх насаар нь өргөмжилдөг шиг шүүгчийг бүх насаар нь өргөмжилчихөөд, өргөсөн тангарагтаа үнэнч байж чадаагүй хууль зөрчсөн, ёс зүйгүй, нэг талд шийдвэр гаргадаг нөхдүүдэд сахилгын хариуцлага хүлээлгэдэг, ажлаас нь чөлөөлдөг тэр механизм байхгүй байгаатай холбоотой. Тиймээс зарим шүүгчид буруу шийдвэр гаргаад, бусдыг хохироогоод  хэл ам дагуулаад байна л даа .

-Өмгөөлөгч хүн  үзэл бодол, хандлагаа нэгдүгээрт тавих ёстой байдаг юм уу, эсвэл үйлчлүүлэгчээ эхэнд тавих ёстой юу?

-Үйлчлүүлэгчийнхээ эрх хууль ёсны эрх ашиг сонирхлыг дээдэлж, түүнд хуулийн хүрээнд эрх зүйн зөвлөлгөө туслалцаа үзүүлэх учиртай. Миний хувьд хэдийгээр хуулийн талаасаа өмгөөлөл үзүүлэх үүрэгтэй ч, Монголынхоо баялгийг сорчилж ашиглаж байгаа нөхдүүдээс аль болох татгалзахыг л хичээдэг.

Жишээ нь, “Ачит-Ихт” болон тэр компанид ажиллаж байгаад гарсан иргэний  холбогдолтой маргаан дээр үйлчлүүлэгчийн эрх ашиг хохирч байгаа тул би уг үйлчлүүлэгчийнхээ олон нийтэд энэ талаар мэдээлэл өгөхийг хүссэн хүсэл, зоригийг хүндэтгэн зарим мэдээлэл хийсэн. Ер нь нийтийн эрх ашигтай холбоотой маргаантай холбогдох аливаа асуудлыг олон нийтэд ил тод мэдээлж ажилладаг ба энэ нь тухайн үйлчлүүлэгчийн хүсэл зоригийн дагуу л хийгддэг. 

 Үйлчлүүлэгч маань одоо Шүүхийн ёс зүйн хороонд  нэгэнт гомдол гаргасан, энэ талаар мэдээлэл хийхийг хүссэн учраас энэ ёс зүйгүй,  мэргэжлийн хариуцлагын санаатай алдаа гаргасан гэж үзэхээр шүүгчийн алдаа, үйл ажиллагааны талаар таны асуултанд хариулж байгаа юм. Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн шүүхийн шүүгч Д.Үүрийнтуяа үнэхээр хариуцлагагүй, ёс зүйгүй ажилласан.  Тэр утгаараа ёс зүйн талаас нь ярьж байна. Төрөөс явуулж байгаа бодлогыг дэмжиж байгаа учраас хараат, ёс зүйгүй, хуулийг уландаа гишгэсэн, хуулийг буруу хэрэглэдэг, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэдэггүй нэр бүхий шүүгчдэд хариуцлага тооцох ёстой. Шударга хүн бол хэзээ ч юунаас ч айхгүй л байдаг байхгүй юу.  Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гараад ажлаа өгсөн ч  тухайн шүүгч хууль зөрчөөгүй гэдгээ гурван шатны шүүхээр тогтоолгоод  ажилдаа орох хуулийн зохицуулалт байгаа. Энэ бол боломжтой л асуудал шүү дээ. Дахин хэлэхэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг хууль, шүүхийн байгууллагуудын удирдлагуудыг өөрчлөхөөр хуульчилсан нь харин ч нэг удаадаа хариуцлагын механизмын эхлэл тавигдсан гэж бодож байна..

-Ярилцсанд  баярлалаа. Таньд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

-Баярлалаа. Тогтолцооны гажуудлаа засаад, шүүх эрх зүйн зохицуулалтаа сайжруулаад, шүүгчид нь хууль, ёс зүйгээ чандлан баримталдаг болчихвол засаг төр маань ч улам бүр саруулжих л болно шүү дээ.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Ариунбуян: Үлгэрлэн дагуулсан үйлс бүхэн тань дэлгэрч, үеийн үед суу алдар тань дуурсаж явах болтугай
Х.Нямбаатар: Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
    1 цаг 43 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    2 цаг 19 мин
  • Олимпын таеквондогийн Ази тивийн АШТ эхлэхэд нэг хоног үлдлээ
    2 цаг 55 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
    3 цаг 17 мин
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
    4 цаг 25 мин
  • Хүнд хэлбэрийн Эбола вирусын тархалтын улмаас 90 орчим хүн нас бараад байна
    4 цаг 50 мин
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
    5 цаг 2 мин
  • Иран засгийн газар иргэдээ зэвсэгт мөргөлдөөнд бэлтгэж, буу эзэмших сургалт орж байна
    5 цаг 26 мин
  • Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв
    5 цаг 48 мин
  • The Huns дахин шилдгүүдийн эгнээнд: PGL Astana 2026 тэмцээний үр дүн
    6 цаг 2 мин
  • CS2-д аваргын бөгжний уламжлал нэвтэрч The MongolZ анхны эзэд нь боллоо
    6 цаг 17 мин
  • Д.Трамп Иранд анхааруулга өглөө
    6 цаг 34 мин
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
    6 цаг 53 мин
  • "Oklahoma City Thunder" багийн хамгаалагч Шай Гилгеус-Александер хоёр жил дараалан NBA-ийн MVP боллоо
    7 цаг 49 мин
  • Украины арми ОХУ-ын нийслэл Москва хотыг бөмбөгдөв
    8 цаг 19 мин
  • Нигерт явуулсан тусгай ажиллагааны үеэр "Исламын улс" бүлэглэлийн томоохон удирдагч алагджээ
    8 цаг 32 мин
  • Сүүлийн 7 хоногт бүртгэгдсэн 15 түймрээс 12 түймрийг бүрэн унтраалаа
    8 цаг 33 мин
  • Нийслэл 2024-2025 онд нийт 233 км авто замыг шинэчлэв
    8 цаг 42 мин
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
    8 цаг 47 мин
  • Нийслэлийн хэмжээнд 3270 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүллээ
    9 цаг 41 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК