Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Филиппиний Ерөнхийлөгчийн зөвлөх Сюзан Меркадо: Хүчтэй, зорилготой лидер л нийгмийн сэтгэхүйг өөрчилдөг

2019-5-25
0
ЖИРГЭХ

Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутертегийн Эрүүл мэндийн зөвлөх Сюзан Меркадог Монголд албан ажлаар ирээд байхад нь ярилцлаа. Түүнтэй дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа хар тамхины эсрэг тэмцэл болон Монголд согтууруулах ундаа, тамхины эсрэг ямар арга хэмжээ авах боломжтой талаар хүүрнэсэн юм.


-Юуны өмнө Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутертегийн Эрүүл мэндийн зөвлөх хийж байгаа хүний хувьд Монголд хийж байгаа томилолтынхоо хүрээнд бидний урилгыг хүлээн авч, цаг заваа зориулж байгаад баярлалаа. Монголд ирсэн зорилго юу байв. Эрүүл мэндийн салбар хариуцсан албан тушаалтнуудтай уулзалт хийхээс гадна лекц тавьсан юм билээ?

-Мэдээж ард түмнийх нь санаа бодол ямар байна гэдгийг давхар сонсохоор ирсэн. Тодорхой хэмжээнд өөрийнхөө талаар таниулах зорилготой.

-Таны хувьд Монголын талаар ямар мэдээлэлтэй байгаа вэ. Ялангуяа эрүүл мэндийн салбарын асуудлаар?

-Миний хувьд ДЭМБ-д 15 жил ажилласан. Энэ хугацаанд Монголд хэд хэдэн удаа ирж байсан. Монголд тамхины хяналт, архи согтууруулах ундаа болон зүрх, судасны хорт хавдар зэрэг өвчлөлтийн асуудлаар Монгол Улсын Эрүүл мэндийн яамтай хамтран судалсан. Хариуцаж ажиллаж байсан тул тэдгээрээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгч байсан. Жишээ нь, Тамхины хяналтын тухай хуулийг санаачилж, өргөн барихад зөвлөж ажилласан. Нөгөөтэйгүүр, Эрүүл мэндийг дэмжих санг байгуулахад бид дэмжиж ажилласан. Монгол Улсын талаас ч энэ асуудалд сайн дэмжлэг үзүүлсэн.

-НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтуудыг улс оронд биелүүлэхэд та голчлон оролцсон хүний нэг гэсэн. Манайд Тамхины хяналтын тухай хууль хэрэгжээд олон жил болж байна. Таны хувьд энэ хуулийг санаачлахад болон хэрэгжүүлэх асуудлаар голчлон зөвлөгөө өгч явсан хүний хувьд юу хэлэх вэ?

-Хууль хэрэгжүүлэх, түүнийхээ хэрэгжилтийг хянах нь зөвхөн Монголд хэцүү байдаг зүйл биш. Дэлхийн бусад оронд ч ийм асуудал бий. Хэцүү асуудал. Жишээ нь, Гуамд өсвөр насныхан буюу тамхи худалдан авах насыг нь 21 болгосон жишээ байдаг. Хамгийн тод жишээ нь, сургуулийн насны хүүхдүүд рүү хандаж ашигладаг. Яаж гэхээр, Монгол 500 метрийн радиуст тамхи зарахыг хориглодог, түүндээ хяналт тавьдаг. Үүн шиг түүнд нь хяналт тавьдаг хүмүүс хяналт тавьдаг. Ингэхдээ бага насны хүүхдүүдийг оруулдаг. Өөрөөр хэлбэл, тэнд нууцаар тамхи зарж байна уу гэдгийг нь хянадаг гэсэн үг. Тэдгээр хүүхдүүд буюу хянагч, зүс танихгүй хүмүүс ороод тамхи зарж байна уу гэдгийг нь хянах хэрэг. Хэрвээ тэдгээр хүүхдэд иргэний үнэмлэхийг нь харахгүйгээр тамхи зарж байна уу, эсвэл шууд өгчихвөл торгоно. Дан ганц дам яриагаар биш иргэний үнэмлэхээр нь өгөхгүй бол торгох юм байна гэсэн сэтгэлзүйтэй болно гэсэн үг. Зарим улс буюу Сингапур, Ирланд, Австрали зэрэг оронд Тамхигүй үеийнхний хөдөлгөөнгэж санаачлан явж байгаа. Энэ нь бид хэзээ ч тамхи татахгүй гэсэн амлалт өгч, хөдөлгөөн бий болгох зорилготой. 2000 оноос хойш төрсөн бүх хүүхэд тамхи зарахгүй байх хуулийг санаачилж, өргөн барихаар болсон гэсэн үг. Жишээ нь, эцэг, эхээс нь хүүхдээ хэдэн наснаас нь эхэлж тамхи татах боломжтой вэ гэж асуувал бүгдээрээ л татгалзсан хариу өгнө. Үүн шиг 2000 оноос буюу шинэ үеийнхэнд зориулсан шинэ хуулийг санаачлаад ажиллаж байна. Үүнийг тодорхой улс баталчих юм бол ажил хэрэг болоод явна.

-Сонирхолтой хуулийн төсөл байна. Манайд бол насанд хүрээгүй хүнд тамхи зарвал тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр торгох хуулийн заалттай. Хуулийн төслийг хэрэгжиж байна уу гэхээр үр дүн нь хангалтгүй. Таны хэлсэнчлэн 2000 оноос хойш төрсөн хүүхдэд тамхи зарахгүй байх “амлалттай” хуулийн төслийг манайд хэрэгжүүлэе гэвэл юунд анхаарах ёстой юм бол?

-Шийдвэр гаргах төвшний буюу хуулийг баталж байгаа хүмүүсийн хувьд илүү чанга хуулийг санаачлах хэрэгтэй. Цаашлаад ийм төвшинд шийдвэр гаргагч гарч ирэх хэрэгтэй. Торгуулийн хэмжээ ч өндөр байх хэрэгтэй. Торгуулийн арга хэмжээ өндөр байх, ийм хуулийг санаачлах хүнийг сонгох ёстой гэсэн сэтгэхүй нийгэмд суух хэрэгтэй. Салбарын төвшинд биш л дээ. Харин хууль тогтоох төвшинд. Ингэж байж санал өгч байгаа хүмүүс зоригтой, биелэлттэй шийдвэр гаргах хэмжээний хүнийг сонгож гаргах ёстой хэрэг. Торгуулийн хэмжээ өндөр байж сая нийгэмд чиглэсэн арга хэмжээ илүү хэрэгжих боломжтой.

-Тамхины хяналтын тухай хууль гарсны дараа болсон явдал юм. Хуулийг батлахад оролцсон УИХ-ын нэр бүхий гишүүн “Тамхи татах цэг байхгүй байхад ийм хууль гаргалаа. Би өрөөндөө татсан юм. Тэр торгуулийг чинь төлчихөнө. Намайг торгуул торго” гээд ярьж байсан тохиолдол бий. Тухайн гишүүн өөрөө баталсан хуулиа зөрччихөөд дахин зөрчинө, торгуулиа төлнө гэсэн хэрэг?

-Тухайн хүний ёсзүйтэй холбоотой асуудал л даа. Хамгийн гол нь, торгуулийн арга хэмжээг өндөр тавих хэрэгтэй. Жишээ нь, нэг ресторанд захирал нь тамхи татдаг байлаа гэж бодъё. Тэр хүн найман цаг татлаа, тэгэхэд дэргэд нь байгаа тамхи татдаггүй хүн тал хэмжээний хайрцаг тамхи татсантай адил хэмжээнд хорддог. Тамхи татдаггүй хүмүүсийн дуу хоолой нийгэмд илүү хүрэх ёстой гэсэн үг. Энэ төрлийн хүмүүс илүү их дуугараад ирэхээр нөгөө парламентын гишүүд эмээх хэрэг. Энэ завшааныг ашиглаад Таны ажиллаж байгаа Newspress.mn сайтынхан болон тэнд ажиллаж байгаа хүмүүс үүний эсрэг дуу хоолойгоо нэгтгэж хүчтэй тэмцэх ёстой.

-Цагаан тахал гэж нэрлээд байгаа хар тамхины эсрэг тэмцэл дэлхий нийтээр явж байна. Монголын төвшинд ч адилхан байгаа. Ялангуяа цөөхөн хүн амтай улс оронд хар тамхитай тэмцэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой юм бэ. Тэр тусмаа манайх шиг орны хувьд?

-Дэлхийн улс орны ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа 13-15 насны хүүхдийг судалгаанд хамруулсан юм. Тэгэхэд Филиппинд 10 хүүхдээс нэг тутам нь хар тамхийг татаж үзсэн гэсэн судалгаа гарч байгаа юм. Эдгээр хүүхдийн 70 хувь нь 14 наснаасаа өмнө хар тамхийг хэрэглэж үзсэн гэсэн судалгаa байна. 10 хүүхэд тутмын нэг нь саваагүйтэж үзэж байна гэсэн үг. 13-15 насны таван эрэгтэй хүүхдийн нэг тутам нь тамхи таддаг. Эрэгтэй, эмэгтэй хүүхэд тутмын 5-6 нь согтууруулах ундаа хэрэглэж үзсэн гэдэг судалгаа гарсан. -Энэ бүхний шалтгааныг тогтоосон уу. Дурдсанчлан өсвөр насны хүүхдүүдийг энэ төрлийг “вирус”-ээс хэрхэн хамгаалах ёстой вэ? -Бага насны хүүхдүүдийн хамгийн анх хар тамхитай холбогддог, туршиж үздэг магадгүй замаа засдаг зам нь тамхи, архины хэрэглээ юм. Тийм учраас тэдгээрийн хэрэглээг хязгаарлах, хянах нь чухал. Хүүхэд шууд хар тамхи хэрэглэж үздэггүй. Эхлэл болгож тамхи татаж үздэг. Дараа согтууруулах ундаа ууж үздэг. Филиппин улсын Ерөнхийлөгч өмнө нь өөрөө хотын даргаар ажиллаж байсан хүн. Энэ утгаараа ард иргэдийнхээ амьдралыг илүү сайн мэддэг. Ялангуяа архи, тамхи, хар тамхины хэрэглээ өндөр төвшинд байдгийг бусдаас сайн мэддэг хүн. Үүнээс үүдэж гэр бүл салалт, гэмт хэргийн хэмжээ ямар төвшинд байгааг сайн мэднэ. Бидний хувьд хар тамхины эсрэг тэмцэхээ өмнө нь бага насны, насанд хүрээгүй хүүхдийн хамгийн анх туршиж, хэрэглэж үздэг, энгийнээр тайлбарлахад “замаа засдаг” тэрхүү архи, тамхины хэрэглээг нь яаж хязгаарлах вэ гэдгийг судалдаг. Хүүхдүүд эхлээд шууд хар тамхи хэрэглэдэггүй. Тамхи татна, архи, пиво ууж үзнэ. Дараа хар тамхи руу шилждэг. Тухайлбал, Филиппиний Ерөнхийлөгч өмнө нь хотын дарга хийж байсан хүн. Ард иргэдийнхээ амьдралд илүү ойр байсан хүн гэсэн үг. Тэр дундаа бага насны хүүхдүүд дунд хар тамхины хэрэглээ өндөр байдгийг сайн мэддэг байсан. Үүнээс үүдэж гэр бүл салалт, хар тамхинаас үүдэлтэй асуудлыг маш сайн мэддэг хүн. Нэг зүйлийг тодотгож хэлэхэд хар тамхины эсрэг тэмцэхдээ тулахад боловсрол чухал биш байдаг. Юу хийх хэрэгтэй вэ гэхээр тухайн эх үүсвэрийг нь таслан зогсоох ёстой болдог. Гэхдээ ингэж тэмцэх, түүнийг нь таслан зогсоох хэцүү. Учир нь, хар тамхины ард асар их мөнгө эргэлдэж байдаг. Өөрөөр хэлбэл, хар тамхи бол мөнгөний бизнес. Филиппин улсын хувьд хар тамхины хэрэгт цагдаа хүчний байгууллага нь хүртэл оролцоотой байдаг. Хар тамхины хэрэглээ гэдэг өөрөө асар зохион байгуулалттай бүлэглэл хоорондын бизнес, гэмт хэрэг. Мексик, Колумбын жишээ байна. Хууль хүчний байгууллагууд нь хүртэл гар бие оролцож, тэдгээр хүмээсээ өмөөрдөг, хуулийн гадуур гаргадаг жишээ байна. Улс орны улс төр, бизнес рүү орчихсон томоохон зохион байгуулалттай гэмт хэрэг учраас үүний эсрэг тэмцэх нь хэцүү. Үүнтэй тэмцэхэд тодорхой зорилготой, хүчтэй лидер, удирдагч хэрэгтэй. Үүний тод жишээ нь Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте.  Мэдээж үүний цаана маш их баривчилгаа хийж байгаа. Дагаад аллага явж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ хэн нь хэнийгээ хөнөөж байгааг хэлэхэд хэцүү. Ярвигтай сэдэв. Гол нь үүнийг үл хүлээн зөвшөөрөх хэмжээний хүчтэй лидер гарч ирээд түүнийгээ хэрэгжүүлж байгаа нь Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте. Энэ хүн гарч ирээд хийж байгаа жишээнээс нь харахад нөхцөл байдал маш их өөрчлөгдөж байгаа. Мэдээж хар тамхины эсрэг тэмцлийн үр дүнд маш олон залуучуудыг эмчлэх төвийн хэрэгцээ шаардагдана. Гэнэт эрүүл мэндийн салбарт ийм асуудал тулгарна. Ялангуяа хар тамхины эсрэг баривчилгаа яваад орхигдуулах асуудал бий. Тоохгүй өнгөрөөх шалтгаан гардаг. Ялангуяа эрүүл мэндийн салбарын төвшинд. Гэхдээ тэрхүү тэмцлээр дамжуулж залуу үеийнхэнд очиж байгаа гол мессеж нь хэрвээ хар тамхи хэрэглэвэл маш хатуу, чангаар торгуулж шийтгүүлнэ гэсэн сэдлийг өгдөг. Хатуу арга хэмжээ авахуулна, хариуцлага тооцуулна гэсэн ойлголтыг тархинд нь суулгадаг гэсэн үг.

-Хар тамхитай тэмцэх нь өргөс авчихсан юм шиг нэг удаагийн арга хэмжээ мэдээж биш. Үүнтэй хатуу чанга тэмцэж, түүгээрээ дамжуулан дэлхий нийтэд томоохон сэдэл өгч байгаа Ерөнхийлөгчийн зөвлөхийн хувьд асуухад хуулийн хатуу заалтаар шийтгэхээс гадна тухайн нийгмийн сэтгэхүйнд нөлөөлөх нь чухал байх. Таныхаар энэ асуудалтай хуулийн хатуу чанга заалтаар тэмцэх ёстой юм уу эсвэл хувь хүн, тухайн нийгмийн сэтгэхүйнд нөлөөлөх арга хэмжээ авах ёстой юу. Цаашлаад энэ хоёр зүйлийг хослуулах ёстой юм уу?

-Аль альных нь хослол байх хэрэгтэй. Миний хувьд хуулийн хяналт гэдэг нь чухал гэдгийг хэлмээр байна. Хар тамхи гэдэг бол мэдээж хууль бус. Үүнийг нийгэм яагаад эсэргүүцдэг юм. Тэгэхээр хууль хяналтынхан ажлаа сайн хийх ёстой.

-Хар тамхийг хэрэглэх анхан шатны гүүр нь согтууруулах ундаа, тамхины хэрэглээ гэдгийг та тодотгосон. Үүнтэй холбогдуулаад асуухад архи, тамхины хэрэглээг хязгаарлах, татварыг нь өндөр болгох, бүр өсвөр насныхан хэрэглэх орчныг нь хязгаарлах хуулийн төсөл манайд орж ирэхээр эргээд бизнес эрхлэгчдийнхээ шахалт, дарамтад өртсөн тохиолдол цөөнгүй. Таныхаар энэ асуудлаас яаж сэргийлэх ёстой юм. Тийм жишээ байгаа юу?

-Аливаа хуулийн төсөл оруулж ирэхээр түүнийг нь лоббиддог, шахалт үзүүлдэг асуудал дан ганц Монголоор хязгаарлагдахгүй. Тэгэхээр тамхины эсрэг олон улсын гэрээ гэж бий. Гэрээний 5.3-д тамхины эсрэг заалт байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн гэрээнд гарын үсэг зурсан улс орны төрийн байгууллагын ажилтнууд тамхины салбарын компаниас ямар нэгэн бэлэг дурсгалын зүйл авах хориотой. “Та бүгд гарын үсэг зурчихаад яагаад ингээд байгаа юм бэ” гэх зэргээр. Монголын хувьд хууль бусаар тамхи оруулж ирэхийг хориглосон гэрээнд хамгийн түрүүнд гарын үсэг зурсан улсын нэг.

-Хар тамхины эсрэг тэмцдэг улс орны жишээг харахад нэлээд хатуу ял шийтгэл оноодог. Хятад улсын хувьд цаазын ял оноодог. Филиппиний тухайд бусад улсад сайн жишиг болохуйц тэмцэж байна. Үүгээр Монголын хууль хяналтын байгууллагыг муу ажиллаж байна гэж хэлэх гээд байгаа юм биш. Харин хар тамхи хэрэглэсэн асуудалд холбогдсон хүмүүсийн дийлэнх нь төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий хүмүүс байдаг гэсэн яриа гарах нь бий. Филиппин улсад төрийн өндөр албан тушаалтан ийм төрлийн хэргээр баривчлуулсан тохиолдол мэдээж бий байх. Тэр бүгдэд ямар арга хэмжээ тооцсон байдаг юм бол?

-Тухайн мэдээлэл нь нээлттэй биш байгаагаас үүдэж нийгмийн сэтгэхүй нь тэгж ойлгох тохиолдол бий. Тэр утгаараа үнэхээр том албан тушаалтан байгаа юм уу, эсвэл өөр хүмүүс байна уу түүнийг нь авлига өгөөд шийдчихэж байна уу гэдгийг мэдэхгүй.   Филиппиний Ерөнхийлөгчийн хувьд орон нутгийн удирдлагуудын төвшинд асар их мэдээлэлтэй байдаг. Хэн нь хар тамхины асуудалтай холбоотой, хэн нь холбоогүй гэдгийг мэддэг. Тагнуулын мэдээлэл маш сайн байдаг. Тиймдээ ч “Та нарыг мэдэж байгаа шүү. Өөрсдийнхөө энэ байдлаа засахгүй бол хуулийн дагуу арга хэмжээ авна шүү” гэсэн мэдэгдэл гаргаж байсан. Энэ дагуу тэдгээр албан тушаалтнууд нь хар тамхитай холбоотой асуудлаа болих, эсвэл үргэлжлүүлж байгаад баригдсан тохиолдол бий. Хуулийн дагуу зохих хариуцлагыг нь тооцсон. Гэхдээ холбогдох шийтгэлийг нь зөөлрүүлээгүй. Зохих шийтгэлийг нь ногдуулсан байдаг юм.

-Филиппиний Ерөнхийлөгчийн хар тамхитай хийж байгаа тэмцлийг анх хэрхэн хүлээж авч байсан бэ. Одоо ямар байгаа бол. Үр дүнгийнх нь тухай асуух гээд байгаа хэрэг л дээ?

-Ерөнхийлөгч Родриго Дутертег анх гарч ирээд хар тамхитай тэмцэхэд хүмүүс итгээгүй, нийгэм нь хүлээж аваагүй. Ийм болно гэж бодоогүй. Хоёрдугаарт, хүний эрхийн асуудал маш их хөндөгдсөн. Гуравдугаарт, Ерөнхийлөгчийн тэмцлийг удаан үргэлжлэхгүй байх гэж бодож байсан. Одоо бол нөхцөл байдал өөрчлөгдсөн. Хар тамхины эсрэг тэмцэл нийгмийн доод давхрагын хүмүүст очих нь түгээмэл байдаг. Жишээ нь, хар тамхины төрөл болох мөсийг Филиппинд чөлөөтэй зардаг байсан. Одоо бол хяналттай болсон. Өмнө нь дэлгүүрээс цэвэр ус авахад савных нь доод талд мөс наагаад өгчихдөг байсан. Одоо тийм юм байхгүй. Иймэрхүү чөлөөтэй зардаг байдлыг хязгаарлаад ирэхээр нийт иргэдийн амгалан тайван байдал дээшилсэн. Мэдээж Ерөнхийлөгчийг эсэргүүцдэг тал нь үүнийг хүний эрх зөрчсөн гэж үздэг, шүүмжилдэг. Гэхдээ сайшаалтай тал нь давамгайлж байгаа.

-Жишээ нь, элэгний В, С вирусийн тархалтыг 2020 онд гэхэд бүрэн зогсооно гэдгээ эрх баригч Засгийн газар, салбар хариуцсан сайдын хэмжээнд илэрхийлээд байгаа?

-Энэхүү зорилтыг хувь хүнийхээ хувьд маш их сайшааж байгаа. Яагаад гэхээр Засгийн газрын хэмжээнд эрүүл мэндийн асуудлыг хөндөж ажиллаж байгаа нь сайн хэрэг. Монголын хувьд, миний мэдэж байгаагаар энэхүү зорилтын хүрээнд хамруулж байгаа хүмүүс олон бий. Гэхдээ алслагдсан хөдөө, орон нутгийн иргэдэд хүрч байгааг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан 2020 он гэхэд Монгол Улс В, С вирусээс бүрэн сэргийлсэн улс болох бүрэн боломжтой юм. Өөрсдөө сайн ажиллавал шүү дээ. Үүний хажуугаар ДЭМБ-д монголын залуучууд илүү их ажиллаасай гэж хүсч байна. Миний хувьд ч ДЭМБ-д ажиллаж, дараа дараагийн боломжийг олгоход илүү анхаарч ажиллана. Нэг үеэ бодоход монголчууд илүү чадварлаг болсон. Дотроо өөр хоорондоо үзэлцээд байх биш гадаад тавцанд боломжоо сорих, ашиглах цаг болсон.

С.Гандөл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
    1 цаг 1 мин
  • Их Британийн хаан III Чарльзын дүү Эндрюг АНУ-д ирж "Эпштейний хэрэг"-т мэдүүлэг өгөхийг шаардав
    2 цаг 35 мин
  • Зэвсэгт этгээд сургуульд гал нээж есөн хүнийг хөнөөж, 25 хүнийг шархдуулжээ
    2 цаг 46 мин
  • “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа
    2 цаг 52 мин
  • Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо
    4 цаг 44 мин
  • НҮБ-ын талуудын 17 дугаар бага хурлын хөх бүс дэх түр барилга байгууламжийг барих гүйцэтгэгч шалгарлаа
    5 цаг 11 мин
  • Ногоон төслүүдийг хөрөнгө оруулагчидтай холбох үндэсний платформ нээлтээ хийлээ.
    5 цаг 17 мин
  • Сар шинийн буцаан олголттой урамшуулал эхэллээ
    5 цаг 28 мин
  • Зах, худалдааны төвүүдийн ойр орчмын авто зогсоолыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна
    5 цаг 33 мин
  • Голомт банк: ТЕНДЕРИЙН УРИЛГА
    7 цаг 18 мин
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
    7 цаг 41 мин
  • Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо
    7 цаг 55 мин
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
    8 цаг 21 мин
  • Монгол Улсын авлигын индексийн оноо 2 пунктээр буурч, 10 байраар ухарлаа
    8 цаг 42 мин
  • Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    8 цаг 54 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Нэр үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөв
    9 цаг 0 мин
  • Өнөөдрийн аймаг, цэргийн харцага начин цолтны барилдаанд хэн түрүүлэх вэ?
    9 цаг 16 мин
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    9 цаг 32 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
    10 цаг 49 мин
  • Б.Ачбадрах гүйлтийн цанын спринт төрөлд өрсөлдлөө
    Өчигдөр 18 цаг 09 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ Монгол Улсад анхаарлаа хандуулж байна
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Монголчууд өвлийн олимпод: 1964-2022 он хүртэлх түүхээр аялцгаая!
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
24 баримт
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК