Шатахуун, мах зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг эсэргүүцсэн машинтай жагсагчдыг өчигдөр Сүхбаатарын талбайгаас баривчилсан билээ.
Нийт зургаан хүнийг саатуулсан бол өнөөдөр Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээр эл асуудлыг хэлэлцэж, жагсагчдыг зургаан хоног хорих шийдвэр гаргасан байна.
Жагсагчдын хувьд энэ сарын 30-ны өдөр болох "Хариуцлага нэхэх" Сөрөг хүчний жагсаалд оролцохоо зарлаад байсан юм.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (2)