Дөрвөн настай дагавар хүүгээ зодож, хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан билээ. Уг хэргийг үйлдсэн Б.Тодзаяад холбогдох эрүүгийн хэрэгт Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байсан юм.
Тэгвэл Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хуралдаж, яллагдаг Б.Тодзаяад 10 жилийн хорих ял оноосон байна.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалт буюу “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодын сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн” гэдэг зүйл ангиар яллаж, хаалттай хориход ял эдлүүлэхээр болсон байна.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (2)