15-19 насны бүлэг хүүхдүүд түлхүүр тааруулан айлын хашаанаас машин хулгайлан зугтаж байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.
Тодруулбал, энэ сарын 25-ны өдрийн 00.20 цагийн орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хороо “Бэлхийн хашаан дотроос автомашинаа
алдлаа” гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу алба хаагчид шуурхай ажиллаж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн өмнөх замаар явж байхад нь Бэлх-114 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид саатуулжээ.
Уг хэргийг Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд оршин суудаг 15 настай "Э", мөн тус хорооны 18 настай "О", 19 настай "Х", 17 настай Т" нар үйлджээ.
Р.Хишиг
Сэтгэгдэл (2)