Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айл орчимд сарын 16-ны өдрийн 16.30 цагийн орчимд түр зуурын хүчтэй бороо орсны улмаас Сэлбэ гол үерлэсэн байна. Гол үерлэсэн үеэр буюу 19.25 цагт "Сэлбэ голд цогцос байна" гэсэн дуудлага онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн таван алба хаагч, нэг автомашинтай 15 км замыг туулан 19.40 цагт очиж, хаяг тодорхойгүй, иргэн Ц/53 настай, эрэгтэй/-гийн цогцсыг голоос гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.