Замын-Үүд боомтоор энэ сарын 4-ний өдөр улсын хилээр 60 тонн хөгцөрсөн цагаан будаа импортлохыг завдсан байна. Уг будааг БНХАУ-аас импортлосон бөгөөд тээвэрлэлтийн горим алдагдсаны улмаас хөгцөрсөн учир Замын-Үүд боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид илрүүлэн, экспортлогч оронд нь буцаасан байна.
Сэтгэгдэл (2)