Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төсвийн хөрөнгө завшсан нягтлан ЗХЖШ-д ажиллаж байгаагүй гэв

2019-6-19
0
ЖИРГЭХ

Зарим хэвлэлд “ЗХЖШ-ын нягтлан 313 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ” гэсэн мэдээ нийтлэгдсэнтэй холбогдуулан ЗХЖШ-аас өнөөдөр хариу тайлбар гаргав. Тус тайлбарт, тухайн нягтлан ЗХЖШ-д ажиллаж байгаагүй, 2014-2017 онд Зэвсэгт хүчний 065, 150 дугаар ангид ажиллаж байсан талаар дурджээ. 

 

Хариу тайлбарыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 

ХАРИУ ТАЙЛБАР

Нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр, 2019 оны 06 дугаар сарын 19-нд “ЗХЖШ-ын нягтлан 313 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ” гэх гарчиг бүхий мэдээтэй холбогдуулан ЗХЖШ дараах албан ёсны хариу тайлбарыг гаргаж байна.

Тус мэдээнд дурдсан нягтлан Б нь Зэвсэгт хүчний Жанжин штабт огт ажиллаж байгаагүй бөгөөд 2014 оны 10 дугаар сарын 22-ноос 2017 оны 02 дугаар сарын 09-нд Зэвсэгт хүчний 065, 150 дугаар ангийн санхүүгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан. Тэрээр дээрх Зэвсэгт хүчний ангийн санхүүгийн нягтлангаар ажиллаж байхдаа гадаад улс руу суралцахаар явсан, өөр анги байгууллага руу шилжсэн, тэтгэвэрт гарсан зэрэг шалтгаанаар тус ангид ажиллаагүй нийт давхардсан тоогоор 500 иргэний нэр дээр хий болон илүү цалин бичиж 373,582,668.00 төгрөгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан.

Түүний энэхүү төсвийн хөрөнгө завшсан хууль бус үйлдлийг Зэвсэгт хүчний Жанжин штабын Санхүүгийн хэлтсийн санхүүгийн дотоод аудитын албан тушаалтнууд шалгаж, илрүүлсэн бөгөөд тус хөрөнгө завшсан үйлдлийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлж, улмаар харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2018/ШЦТ/1486 дугаар тогтоолоор Б-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэж, түүний учруулсан хохирлын хэмжээг 310,725,167.00 төгрөгөөр тогтоож, Т.Б-д Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад заасны дагуу 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэсэн.

Зэвсэгт хүчний Жанжин штаб нь тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль ёсны хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа бөгөөд эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэж, шийдвэрлэсэн хэмээн үзэж Нийслэлийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасан хэдий ч 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх мөн адил хуулийг буцаан хэрэглэх үндэслэлийг буруу хэрэглэж, 2002 оны Эрүүгийн хуулийн 63.1 дэх хэсэгт заасны дагуу ял хойшлуулж, шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн шийдвэр гаргасан.

 

Ийнхүү Зэвсэгт хүчний Жанжин штабын зүгээс эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргасны үр дүнд анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг “Хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх”-ээр шилжүүлсэн. Энэ нь Т.Б-д хорих ял оногдуулсан нь буруу байна гэсэн шийдвэр биш бөгөөд зөвхөн ял хойшлуулсан нь хуулийг буруу хэрэглэсэн хэмээн шийдвэрлэсэн болно. Т.Б-д холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

 

ЗХЖШ-ын зүгээс төсвийн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан, завшсан үйлдлийг дотоод аудитын хяналт, шалгалтаар илрүүлж, хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлэх, цаашид ийм төрлийн зөрчил гаргуулахгүй байх үүднээс шат шатанд анхаарч, санхүүгийн төдийгүй эд хөрөнгө хариуцаж буй албан тушаалтнуудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байна.

 

Зэвсэгт хүчний Жанжин штаб

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Ариунбуян: Үлгэрлэн дагуулсан үйлс бүхэн тань дэлгэрч, үеийн үед суу алдар тань дуурсаж явах болтугай
Х.Нямбаатар: Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
    9 цаг 32 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    10 цаг 8 мин
  • Олимпын таеквондогийн Ази тивийн АШТ эхлэхэд нэг хоног үлдлээ
    10 цаг 44 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
    11 цаг 6 мин
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
    12 цаг 13 мин
  • Хүнд хэлбэрийн Эбола вирусын тархалтын улмаас 90 орчим хүн нас бараад байна
    12 цаг 38 мин
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
    12 цаг 51 мин
  • Иран засгийн газар иргэдээ зэвсэгт мөргөлдөөнд бэлтгэж, буу эзэмших сургалт орж байна
    13 цаг 14 мин
  • Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв
    13 цаг 37 мин
  • The Huns дахин шилдгүүдийн эгнээнд: PGL Astana 2026 тэмцээний үр дүн
    13 цаг 51 мин
  • CS2-д аваргын бөгжний уламжлал нэвтэрч The MongolZ анхны эзэд нь боллоо
    14 цаг 5 мин
  • Д.Трамп Иранд анхааруулга өглөө
    14 цаг 23 мин
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
    14 цаг 41 мин
  • "Oklahoma City Thunder" багийн хамгаалагч Шай Гилгеус-Александер хоёр жил дараалан NBA-ийн MVP боллоо
    15 цаг 37 мин
  • Украины арми ОХУ-ын нийслэл Москва хотыг бөмбөгдөв
    16 цаг 8 мин
  • Нигерт явуулсан тусгай ажиллагааны үеэр "Исламын улс" бүлэглэлийн томоохон удирдагч алагджээ
    16 цаг 21 мин
  • Сүүлийн 7 хоногт бүртгэгдсэн 15 түймрээс 12 түймрийг бүрэн унтраалаа
    16 цаг 22 мин
  • Нийслэл 2024-2025 онд нийт 233 км авто замыг шинэчлэв
    16 цаг 31 мин
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
    16 цаг 36 мин
  • Нийслэлийн хэмжээнд 3270 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүллээ
    17 цаг 29 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК