Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Интернэйшнл Медикал Сентер” ХХК-ийн "Интермед" эмнэлэгт цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаагүй зөрчилд зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан торгох арга хэмжээ авчээ.
“Интермед” эмнэлгийн рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн гурван сарын хугацаагаар хэсэгчлэн түр зогсоож, илэрсэн зөрчлийг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтанд хугацаатай албан даалгавар хүргүүлсэн байна.
Г.Алимаа