Энэ сарын 21-ний өдрийн 04.10 Приус маркийн машины жолооч 35 настай, эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Гэсэр сүмийн уулзвараас Бөмбөгөр худалдааны төвийн баруун урд уулзвар хүртэл урсгал сөрж явжээ.
Ингэхдээ Nissan Juke маркийн машинтай мөргөлдөж, хоёр хүн хөнгөн гэмтсэн байна. Иймд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байхыг Тээврийн Цагдаагийн албанаас анхааруулж байна.
Эх сурвалж: ТЦА