Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэд Эрүүдэн шүүхийн эсрэг зөвлөл байгуулжээ. Уг зөвлөл ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад хяналт, шалгалт хийсэн байна. Шалгалтын дүнд хорих ангийн 3000 гаруй сэжигтэн, яллагдагч нартай уулзаж, биед халдах, эрүүдэн шүүхтэй холбоотой 35 гомдлыг тогтоож, холбогдох байгууллагад шалгахыг үүрэг болгосон байна.
Мөн эрүү шүүлт тусгах, эрүүдэн шүүхгүй байх чиглэлээр цаашид ямар арга хэмжээ авах, зөвлөмж, сургалт хүргүүлэх зэрэг арга хэмжээ авч, хорих анги, баривчлан саатуулах газарт хяналтыг сайжруулах, цагдан хоригдсон этгээдийн өрөөг зөвшөөрөлгүй солих, цагдан хорих байрны тусгай өрөөнүүдийг бүгдийг нь татан буулгажээ.
Ташрамд дурдахад, Хүний эрхийн дэд хороонд 2017 онд эрүү шүүлттэй холбоотойгоор 51 гомдол мэдээлэл ирснээс 40 гомдол нь цагдаагийн албан хаагч, 11 нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон прокурорын байгууллагын албан хаагчдын үйлдэлтэй холбоотой байжээ. Эрүү шүүлт нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хамгийн их байдгийг тус байгууллагын ажилчид онцолж буй. Түүнчлэн сүүлийн гурван жилийн хугацаанд мөрдөн шалгах явцад нийтдээ есөн удаа эрүүдэн шүүсэнтэй холбоотой гомдол Хяналтын шатны шүүхэд иржээ. Тухайлбал, Хяналтын шатны шүүхээс сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 2017 онд цагдаагийн хэсгийн төлөөлөгч хохирогч нарт хүч хэрэглэх, хүний халдашгүй байдалд халдсан гэмт хэрэг шийдэгдсэн байна. Энэхүү хэрэгт холбогдогчийг цагдаагийн албан хаагчаар ажиллах эрхийг гурван жилээр хасч, гурван жилийн хугацаанд хорих ял оноосон байна.
Г.Алимаа