Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Алтангэрэл: Гэмт хэрэг илрүүлчихээд ханийнхаа гарын хоолыг амтлах тэр мөч хамгийн сайхан

2019-7-16
0
ЖИРГЭХ

Цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ойг тохиолдуулан МЗЭ-ийн шагналт, сэтгүүлч, яруу найрагч, Цагдаагийн алба хаагчдын ар гэрийнхний холбооны тэргүүн, цагдаагийн бэлтгэл хошууч Ж.Алтангэрэлтэй ярилцлаа.

Тэрбээр сэтгүүлч, яруу найрагч бөгөөд цагдаагийн байгууллагад эргүүлийн цагдаагаас эхлээд хэсгийн байцаагч, рот сумангийн захирагч дарга, “Нүгэл буян” сонины сурвалжлагч, боловсон хүчний ахлах байцаагч зэрэг ажил албыг хашиж, цагдаагийн алба хаагчдын ажил амьдралыг харуулсан олон уран бүтээл туурвисан юм.

-Танд цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Та цагдаагийн ажилтай амьдралаа хэрхэн холбосон түүхээсээ хуваалцаач?

-Шарын голын уурхайд 17 нас хүртэлээ ажилласан. Тухайн үед цагдаа форм өмссөн залуучууд их сайхан харагддаг байлаа. Тэгээд багаасаа л цагдаа болохыг мөрөөддөг байсан болохоор өөрийн эрхгүй энэ мэргэжлийг эзэмшихээр шийдсэн. Миний олон найз цэргээс халагдаад цагдаа болсон. Би ч мөн адил цэрэгт яваад дараа нь энэ цагдаа гэх эрхэм мэргэжлийг эзэмшсэн дээ. Мэргэжилдээ дурлаж, шатаж явсан үе зөндөө бий. Миний хувьд энэ халуун ам бүлд багтаж байсандаа бахархаж, баярлаж явдаг. Хүн өөрийгөө тэтгэвэртээ гарчихлаа одоо сайхан амаръя гэж боддоггүй юм байна. Харин ч алба хаагчид руугаа чиглэсэн бага ч болов тустай ажил хийчих юмсан гэж гэгэлзээд байдаг юм байна. Тиймээс энэ “Цагдаагийн алба хаагчдын ар гэрийнхний холбоо”, “Ивээл сан”-г байгуулаад ажиллаж байна.

-Та саяхан “Цагдаа хүний хүүхдүүд” шүлгийн цэнгүүн хийсэн. Цагдаатай холбоотой хэчнээн шүлэг, яруу найраг, бүтээл туурвисан бэ?

-Миний бие цагдаагийн алдар, гавьяа, үйлс бүтээлийг нь алдаршуулахын тулд өөрийн оюун ухаанаа зарцуулахыг зорьдог. Энэ зорилгодоо хөтлөгдөөд “Монгол цагдаа”, “Цэрэг ямбуу цамц” гэх мэтчилэн цагдаагийн тухай 30 орчим шүлэг, яруу найраг бичсэн.

Сүүлд 2016 онд “Цагдаа хүний хүүхдүүд” гэх шүлгийн номоо ч гаргаж байлаа. Эргээд харахад яруу найраг, утга зохиолын ертөнцөд 400 гаруй шүлэг тэрлэж, 4 ном өлгийдөн авсан байна.

Тиймээс өөрийн шүлгээ мөрдөст ахан дүүстээ сонордуулахсан гэх гэгээн хүсэл минь биелэлээ олж өнгөрсөн зургаадугаар сард “Цагдаа хүний хүүхдүүд” шүлгийн цэнгүүнээ хийсэн. Шүлгийн цэнгүүн маань үзэгчид арвинтай сайхан болж өндөрлөсөн. Ид хийж бүтээхийн хүслэн болсон шижигнэсэн залуучууд миний шүлгийг сонсоод урам зориг, ухаарал авсан байх гэж бодож сууна. Цагдаагийн байгууллагад ажиллаж, цагдаа ахан, дүүсийнхээ тухай бичих хувь надад тэнгэрээс оноосон гэж би бэлэгшээж явдаг даа.

-Таны бодлоор энэ мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ?

-Хариуцсан хэргээ илрүүлчихээд нэг сайхан сэтгэл амраад л гэртээ ирээд ханийнхаа хийсэн хоолыг халаагаад идэж суух тэрхэн мөч их сайхан.

Бүхэл бүтэн хэргийн ард гарна гэдэг бол цагдаа хүний ур ухаан, чадвар, туршлага, сэтгэл зүтгэл шаардсан даваа байдаг. Энэ мэргэжлийг хүн дурлаж хийдэг болохоос нэр төдий, албан шахалтаар хийнэ гэж байхгүй. Цэрэг, цагдаа хүний сүр жавхаа цол, хэргэм зэрэгтээ биш хүнийг хүндлэх сэтгэлд оршдог гэж боддог.  Дүрэмт хувцасаа сайхан өмсөж, тэвхийтэл ёслоод, гялалзтал алхаж яваа алба хаагчид одоо ч сайхан, хүндэлмээр харагддаг. Ер нь л зөв, сайхан хашиж чадвал хүний хүндлэл, хайрыг хүлээдэг буянтай ажил.

                                         ...Хүннү гүрний галыг тахисан

                                            Ханат гэрийн эзэд юм

                                           Хүний эрхийн хил манасан

                                           Хаан төрийн сүлд юм

                                           Төрийн сүүдэрт жинддэг

                                           Зулын хоосон цөгц биш 

                                           Төрийг төлөөлж эвлэлдсэн

                                           Засаг хуулийн цэгц юм Энэ цагдаа нар ..../Цагдаад өргөх шүлгийн хэсгээс/ 

-Та "Цагдаагийн ар гэрийнхэний холбоо"-г яагаад байгуулах болов?

-Цагдаагийн алба хаагчид нийгэмд өнцөгдүүхэн байдаг. Ард иргэд, гэмт хэрэгтнүүдэд өөлөгддөг, гоочлогддог тохиолдолууд гардаг. Ажлаа хийж яваад амь насаа алдах тохиолдол ч гарна. Тиймээс ажлаа хийж яваад амь насаа алдсан алба хаагчдын судалгааг гаргаж, тэднийг эргэн дурсаж, үлдсэн ар гэр, үр хүүхдүүдэд нь багахан ч гэсэн тус дэм больё гэж зорьсон.  Тиймээс холбоогоо 2006 оны тавдугаар сарын 8-ны өдөр байгуулаад тасралтгүй ажиллаж байна.

Цагдаагийн алба хаагчид маань халуунд халж, хүйтэнд хөрж, хамаг л хүнд хэцүү ажлыг ар гэрээ ч умартан нугалж явдаг хүмүүс. Тэдний ажиллах нөхцөл, хангамжийг сайжруулах хэрэгтэй гэж бодож явдаг учраас энэ төрлийн ажлыг бас хийе гээд сүүлийн үед “Ивээл сан”-г байгуулаад явж байна.

-“Ивээл” сангийнхаа тухай жаахан дэлгэрүүлбэл?

-“Ивээл” сангаар дамжуулан алба хаагчдад хүнд өвчин, зовлон жаргал, гэнэтийн осол аваар, тохиолдсон үед бага ч болов хандив, тусламжийг цуглуулан ар гэрийнхэнд нь хүргэх зорилготой юм.

Энэхүү сангаа яаж бүрдүүлэх талаар одоохондоо яригдаж байна. Санхүүжүүлэх гарц, гаргалгааг нь мөн хайгаад, судлаад явж байна. Хэрэв энэ ажил болж чадвал цагдаагийн алба хаагчдад багагүй дэмжлэг болох юм. Ирэх намар өөрийн шүлгийн цэнгүүнээ дахиад хийх бодолтой байна. Уг цэнгүүнээс орох орлогыг “Ивээл” сангийнхаа санхүүжилт рүү оруулах төлөвлөгөөтэй байна. Ер нь хийе, бүтээе гэсэн хүсэл, эрмэлзэл байхад болохгүй зүйл байхгүй. Дашрамд манай холбоо, сангийн үйл ажиллагааг маш сайн дэмжиж ажиллаж буй Цагдаагийн Ерөнхий газрын удирдлагууд, нийт алба хаагчиддаа талархаснаа илэрхийлмээр байна. Монголын цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ой тохиож байна. Монголын аюулгүй байдлын төлөө нүдээ ч цавчилгүй манаж яваа нийт алба хаагчид, үе үеийн алдар гавъяатнууд, удирдлагууддаа чин сэтгэлээсээ ойн баярын мэнд хүргэе.

-Дараагийн шинэ уран бүтээл хэзээ гарах вэ?

-Дараагийн шинэ бүтээл болох “Цэргийн бор цамц” хэмээх номоо гаргахыг зорьж байна. Үүнээс гадна чөлөөнд байгаа ахмадуудыг дуурсах, алдрыг мөнхлөх зорилгоор цомог гаргаж эхэлсэн. Хамгийн анхных нь хэлтсийн ахмад ажилтан Т.Баттөрийн амьдрал, замналыг харуулсан “Тулаанч эрхэм” цомгийг бэлэн болгосон. Одоо дараагийн ахмад ажилтныг сонгон ажиллаж байна. Би ер нь хүн зүгээр сууж хэрхэвч болохгүй л гэж боддог хүн. Цагдаагийн түүхт 98 жилийн ойг тохиолдуулан үзэгч олондоо өөрийн "Монгол цагдаа" шүлгээ өргөн барья. 

МОНГОЛ ЦАГДАА 

Амьжиргаа залгах гэж 

Амин зуулгаа ольё гэж 

Ард олондоо

Амар тайвныг өгье гэж

Хоногтоо хоёр эгшиглэдэг

Сүлдэн дунд гадаа явж

Хорвоогийн наран дороос 

Сүүдэр үргээлцэж яваа Би эгэл нэг цагдаа

Эзгүй айлын цоожийг 

Нарны гортиг дунд эргэж 

Эсгийн үүдтэй дээдсийнхээ

Хулгайчгүй байсанд атаархаж 

Өвсний шүүдэр сандаачин

Шувууд цочиход сэрхийж

Үймсэн оддоос нэг нь

Цойлоод харвахад хар бууж

Зах энгүй тэнгэр 

Сараа нуухад нь ганцаардаж

Захын гэр хороололд 

Гэрэл тасрахад цухалдаж

Зовлонг мартсан нэгнийх нь 

Хөлчүү үгийг дааж 

Золгүй үрэгдсэн нэгнийх нь 

Хөрсөн цогцсыг хөндөж

Ухаангүй нэгий нь үүрч

Цамцаа нэвт хөлөрч

Уулган нэгэнд нь заамдуулж

Соёомботой товчоо тасдуулж

Түрэгний тэрэгнээс бусдад нь 

Гар өргөн царайчилж

Төрийн сүлдтэй малгайдаа

Унааны тэнгэрээ даатгадаг

Ханийнхаа нойрыг хагаслан 

Шөнө дундалж харьдаг ч

Харанхуй дундаас гэрэлтэх

Тооноо хараад баярладаг БИ ЭГЭЛ НЭГ ЦАГДАА 

Амгалан байхын хүслээ 

Цацал болгондоо даатгадаг ч 

Айдсын сэрүүлэг чангалан

Бие биеэсээ эмээсэн 

Адууны тэнгэрээ гээж 

Сүлдээ эзгүйлж явгарсан 

Ард түмний чинь нэг ЭГЭЛ НЭГ ЦАГДАА

Тоононы цамхраанд зангидсан

Хадаг болгондоо сүсэглэдэг ч 

Тумбааш залсан эвээ 

Хатавчинд гээсэндээ шимширдэг

Эрин цагийн салхин дахь

Хагссан хуурын хөг 

Энэ төрийн нүүрэн дэх Монгол цагдаагийн нэг ээ 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Ариунбуян: Үлгэрлэн дагуулсан үйлс бүхэн тань дэлгэрч, үеийн үед суу алдар тань дуурсаж явах болтугай
Х.Нямбаатар: Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.9.42.76)
    Цагдаагиинхан ч дээ ханиинхаа гарын хоол гэж шаах юм завхай зайдангаараа алдартай нөхдүүд дээ ха ха
    2019 оны 07 сарын 17 | Хариулах
  • цагдаагийн дэд хурандаа Б.Баттөр. (202.9.44.72)
    Сумангийн даргатай цагдаагий байгуулагын 98 жилийн ойн баярын мэнд хүргэж сайн сайхан бүхнийг хүсэж байна.
    2019 оны 07 сарын 16 | Хариулах
  • зочин (66.181.181.230)
    шүлэг бичдэг н үнэн гэмт хэрэгтэй хөөцөлдөж илрүүлж бсан энэ тэр гэвэл худлаа шүү цагдаагийнхан мэднэ үнэн юм үнэнээрээ сайхан
    2019 оны 07 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
    8 мин
  • ӨНӨӨДӨР: Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ
    23 мин
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
    28 мин
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
    49 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    53 мин
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
    1 цаг 20 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    1 цаг 21 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
    17 цаг 4 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    17 цаг 39 мин
  • Олимпын таеквондогийн Ази тивийн АШТ эхлэхэд нэг хоног үлдлээ
    18 цаг 15 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
    18 цаг 38 мин
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
    19 цаг 45 мин
  • Хүнд хэлбэрийн Эбола вирусын тархалтын улмаас 90 орчим хүн нас бараад байна
    20 цаг 10 мин
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
    20 цаг 23 мин
  • Иран засгийн газар иргэдээ зэвсэгт мөргөлдөөнд бэлтгэж, буу эзэмших сургалт орж байна
    20 цаг 46 мин
  • Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв
    21 цаг 9 мин
  • The Huns дахин шилдгүүдийн эгнээнд: PGL Astana 2026 тэмцээний үр дүн
    21 цаг 22 мин
  • CS2-д аваргын бөгжний уламжлал нэвтэрч The MongolZ анхны эзэд нь боллоо
    21 цаг 37 мин
  • Д.Трамп Иранд анхааруулга өглөө
    21 цаг 55 мин
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
    22 цаг 13 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
24 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК