Энэ сарын 8-ны өдөр Франц улсын иргэн Т.M нь Улаанбаатар-Бээжингийн чиглэлт онгоцоор зорчин явах гэж байх үедээ 999,9 сорцтой 8 ширхэг алт гэх эд зүйлийг гар тээш болон зөөврийн компютерийн цүнхэндээ тарааж хийсэн байсан нь шалгалтаар илэрсэн байна.
Тэрбээр уг эд зүйлийг гаальд мэдүүлэгт мэдүүлэлгүйгээр улсын хилээр нэвтрэх гэж байсныг гаалийн байгууллага илрүүлсэн бөгөөд уг хэргийг шалгаж байна.