Энэ сарын 17-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс нярай хүүхдийн цогцос олдсон байна. Тодруулбал, "Баянзүрх дүүргийн аравдугаар хороонд байрлах төмөр замын гүүрэн гарцан дор нярай хүүхдийн цогцос байна" гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Дуудлагын дагуу шалгалт явуулахад хүй нь цөглөсөн, эрэгтэй хүүхдийн цогцос байжээ. Нярай нь нас бараад удсан учраас өлгийн дотроо илжирч муудсан байжээ. Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа бөгөөд нас барсан нярайн эцэг, эхийг эрэн сурвалжилж байна.
Сэтгэгдэл (2)