Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Говь” үйлдвэрт энэ сарын 23-нд хүний амь эрсдсэн хэрэг гарсан талаар бид мэдээлсэн билээ.
Хэргийн мөрөөр цагдаагийн байгууллагаас тодруулахад тус үйлдвэрт сантехникийн засварчнаар ажилд ороод гурван сар болж байсан 18 настай Л нь удирдах ажилтаны тушаалаар муу усны хоолойг соруулахаар болжээ. Гэвч сантехникч залуу бохирын лагт хөл алдаж унаж нас баржээ. Талийгаачийн цогцосыг энэ сарын 24-ний 02.00 цагт лагаас гарган шүүх, шинжилгээний хүрээлэнд хүргэсэн байна.
Уг хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Сэтгэгдэл (2)