Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн Цагаан-Эрэг гэдэг газар Дэлгэр мөрөн голд суудлын автомашин угааж байсан иргэн усанд живсэн байна. Тодруулбал, тухайн үед гол дээр хоёр иргэн автомашинаа угааж байсан аж. Гэтэл тус аймгийн Арбулаг сумын харьяат 26 настай иргэн Б нь живжээ.
Ослын дуудлага энэ сарын 24-ны өдрийн 18.40 цагт аймгийн Онцгой байдлын албанд ирсэн байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын есөн алба хаагч, хоёр автомашин, нэг завьтай зургаан км зам туулан 19.01 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 3-4 метрийн гүнд таван удаа шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул эрлийг 21.02 цагт түр зогсоосон байна. Ингээд эрэн хайх ажиллагааг өнөөдөр өглөөний 08.00 цагт эхлүүлж, улмаар ослын газраас зүүн зүгт гурван км-т байрлах Улаан байшин гэдэг газраас цогцсыг олж уснаас гарган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Сэтгэгдэл (2)