Энэ сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд шинээр баригдаж байгаа барилгын дээврээс нэгэн иргэн амиа хорлох зорилгоор үсрэхийг завджээ. Энэ тухай дуудлага 15.57 цагт Нийслэлийн онцгой байдлын албанд ирсэн байна.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 13.5 км замыг туулан 16:09 цагт очиж, “Томо буйлдинг” ХХК-ийн шинээр барьж буй 7 давхар барилгын 6 дугаар давхраас тус байгууллагын гэрээт ажилтан Ч (37 настай, эрэгтэй) амиа хорлох зорилготой үсрэх гэж байсныг буулгаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Мөн долдугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд “Хүннү 2222” хотхоны байрны дээвэр дээрээс хүн унах гэж байна гэсэн дуудлагыг 19.11 цагт хүлээн авсан байна.
Энэхүү дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 19:25 цагт очиж, тус байрны 19 давхар байрны дээвэр дээрээс иргэн М (нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны оршин суугч, 18 настай, эрэгтэй) амиа хорлох зорилготой үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Сэтгэгдэл (1)