Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 366 дуудлагыг хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 226 дуудлагыг хүлээн авч, шийдвэрлэжээ.
Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд зургаан хүн гэмтсэн байна. Тодруулбал, гэмтэж бэртсэн хүний гурав нь жолооч болон зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байсан бол хоёр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байна.
Нийт гэмтсэн хүний дөрөв нь хүүхэд бөгөөд зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байхдаа гэмтжээ.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт, шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу арга хэмжээ тооцсон байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)