Долоон настай охины дөрвөн хурууг цавчсан этгээдэд холбогдох шүүх хурал өнөөдөр 14.00 цагаас эхэлнэ.
Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сард нагац 51 настай Ч архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ охиныг зодож, улмаар гарын дөрвөн хурууг цавчсан хэрэг гарсан юм. Уг гэмт хэргийг үйлдсэн гэх Ч гэгчид Эрүүгийн хуулийн 11.1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”, энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөлтэйгөөр ял төлөвлөөд байгаа юм.
Хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүнэ.
Б.Лхам