Өнгөрсөн долдугаар сарын 29-ны өдөр Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт Өвөрхангай аймгийн Богд сум 7 дугаар багын нутаг дэвсгэрт эрэгтэй хүнийг амь насыг нь хохироогоод шороонд булсан байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна. Тус дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид хэргийн газарт үзлэг хийж ажиллахад Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй, 35 настай “Э”-г гаднын нөлөөтэй нас барсан нөхцөл байдал тогтоогджээ. Гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй тухайн аймагт оршин суух хаягтай эрхэлсэн тодорхой ажилгүй Б, Д, Х нарыг дайчлан баривчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.