Долоон настай охины дөрвөн хурууг цавчсан этгээдэд холбогдох шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд боллоо.
Шүүгдэгч Г.Чинтөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-2 дахь хэсгийн 2.1 "энэ хуулийн 10.1. дүгээр зүйлийн 2-д хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн" , 2.3 " бие махбодын сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж үйлдсэн" , 2.4 "зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсэгийн чанартай зүйл хэрэглэсэн" хэсэгт тус тус зааснаар ялласан. Түүнд шүүхээс 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)