Буриадын нийслэл Улан-Удэ хотод аялж явсан монгол иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрөгч долдугаар сарын 25-нд гарсан байна.
Эх сурвалжийн өгүүлснээр, нэр бүхий улстөрч УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд сонгуулийн штабад ажилласан хүмүүсээ урамшуулж, ийнхүү Байгаль далайд амраасан байна. Гэтэл энэ үеэр нь 52 настай иргэн Н гэх эрэгтэй далайн усанд живжээ. Далайн эрэгт амарч байсан ОХУ-ын иргэн түүнийг уснаас гаргасан боловч талийгаач хэдийн амьсгал хураасан байсан бөгөөд талийгаачийн цогцсыг Монгол Улсад авчиржээ.
Баттай эх сурвалжийн өгүүлснээр талийгаачийн ар гэрийнхэн нь нэр бүхий УИХ-ын гишүүнд гомдолтой байгаагаа уламжилсан гэх мэдээлэл байна.
Г.Алимаа
Сэтгэгдэл (1)