Өнгөрсөн долдугаар сарын 30-нд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Таван толгой уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох хатуу хучилттай авто замд овтын осол болсон байна. Ослын улмаас Toyota RAV-4 маркийн тээврийн хэрэгсэл замын хажуу руу онхолдож, найман сартай охин газар дээрээ нас баржээ. Тээврийн хэрэгсэлд явсан насанд хүрсэн хоёр гэмтэл авч ГССҮТ-д хүргэгдсэн ч нэг нь нас барсан байна. Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн хоёр хүнийг талийгаачийн ээж, аав гэх мэдээлэл байна. Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар том оврын автомашинд шахуулсан байх магадлалтай гэж үзэж буй аж.